Монголоос тахь бэлэглэнэ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Японы Токио хотын зархиргааны Харилцан ойлголцлын Санамж бичигт бичигт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Токио хотын захиргааны Барилгын газрын дарга Коичи Мурао нар өнөөдөр гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад айлчлах үеэрээ дэлхий нийтэд Прежевальскийн адуу хэмээн алдаршсан монгол тахь бэлэглэхээр ярилцсан юм. Тэр дагуу бид өнөөдөр Токио хотын захиргаа болон “Тахь хамгаалах сан”-тай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тусгасан ёсоор нэг эр, гурван эм тахийг Токио хотын захиргаа “Тама” амьтны хүрээлэнд нийлүүлнэ. Энэ арга хэмжээнд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санаа тавьдаг олон хүний хүчин зүтгэл шингэсэн бөгөөд өнөөдрийн гарын үсэг зурах ёслолд Япон Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизу гуай оролцож байна. Ёслол маань Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн өмнөхөн тохиож байна. Урьд нь монголчуудын тухай япон хүүхдүүд цагаан морь унасан Сүх хүүгийн үлгэрээр юм уу морин хуураар төсөөлж байсан бол одоо амьтны хүрээлэнд очсон япончууд, тэнд зочилсон гадаадынхан монголын тухай, Сүх хүүгийн цагаан морины дээд өвгийг мэдэх болно. Тэгэхээр хоёр орны харилцааг олон өнгөтэй, гүн гүнзгий утга учиртай болгож буй төсөл хэрэгжиж эхэлж байна. Цаашид хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэлээ. Дэлхийн ховордсон ан амьтан, түүний дотор зэрлэг адуу тахийг хамгаалах зорилгоор Токио хотын захиргаанд Монголоос тахь бэлэглэж байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anguuch:
тэлвиз оруулсан хүнийг шоронд хийдэг тахь худалдсан хулгайчийг цаазаар аваачвал таарна
2012-11-27
хэрүүлч:
Элбэгдоржид өнгөтэй өөдтэй юм үзүүлж болохгүй нээ. Самуурайнуудад тахь бэлэглэж. Өөрийн унаган адуугаа хүнд бэлэглэдэг болохоос хүн ардынхаа бахархал болсон тахийг хулгайч шиг чимээгүйхэн худалдаж байдаг арайч дээ
2012-11-26
Тэнэг л хүн юм даа
2012-11-26
мэргэн:
арай гэж хэдхэн ширхэг тахьтай болсон чинь ийш тийш нь явуулах гээд байна, тэр газар хөдөлдөг өвс ургамал нь шилэн шахуу оронд идээшихгүй үхэх биз дээ, хөөрхий
2012-11-26
охид хүүхнүүдээ зарна
2012-11-26
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭХЛЭЭД ХОВОР АН АМЬТНАА ДАРАА НЬ МОНГОЛ ОРНОО ХУДАЛДАХ ГЭЖ ЗАМАА ЗАСЧ БАЙНА ХУДЛАА САЙХАН ҮГ ЯРЬЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛХЭЭ БОЛИМООР ЖИРИЙН НЭГ ИРГЭН ИЙМ АЖИЛ ХИЙСЭН БОЛ АЛЬ ХЭДНЭЭ ШОРОНД ШОМБОЙСОН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАГАА БОЛИОСОЙ
2012-11-26