Г.Ганхүү: Мэдээллийн платинум ивээн тэтгэгчээр "Шууд.мн" сайт ажиллаж байна

img

-“Michael   Learns to Rock” хамтлагийнхантай анх хэрхэн холбоо тогтоосон бэ? -Манай “Evento” компани өмнө нь “Beatles bootleg” хамтлагийг урин амжилттай тоглуулсан.   Тэгээд залуучууддаа дахин амьд шинэ тоглолтыг хүргэхийг зорьж “Michael Learns to Rock” хамтлагийнхантай холбоо тогтоосон. Эхэндээ бид мэйлээр харилцаж байсан. Одоо бол байнгын холбоотой байгаа. -Гадаадын хамтлаг дуучдын шаардлага өндөр байдаг. “Michael Learns to Rock” хамтлагийнхан ямар шаардлага тавьсан бэ? -Дэлхийн оддын шаардлага өндөр байдаг нь үнэн. Тийм байхаас ч аргагүй. “Michael Learns to Rock” хамтлагаас бидэнд 3 хуудас шаардлага ирсэн. Гэхдээ тэр шаардлага нь өрөөнд 25 ширхэг сарнай тавих ч юм уу, заавал “Кадилак”, “Линколин” машин хөлөглөнө гэсэн зүйл байгаагүй. Тэд бол их даруухан, энгийн залуус учраас шаардлага нь ч энгийн байсан. Хувцас солих өрөөнд тэр брэндийн виски, тийм жүүс, бөмбөрийн цар болон хөл нь тийм байх ёстой гэсэн шаардлагууд байсан. Энэ бол энгийн зүйлс. -Дэлхийн хэмжээний хамтлагийг урихад мэдээж зардал мөнгө их гарч байгаа байх. Ивээн тэтгэгчдээр ямар байгууллагууд оролцож байна? -Ивээн тэтгэгч байгууллагууд байхгүй бол бид нар оддыг авчирна гэдэг хэцүү л дээ. Зардал мөнгө их гардаг. Энэ удаад “Монголын Залуучуудын Холбоо” тоглолтын зохион байгуулагчаар оролцож байгаа. “MLTR” тоглолтын хөгжим, гэрэлтүүлгийг “Тotal Music” компани хариуцан ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”-ын хамт олон оролцож байгаа. Мөн тус хамтлагийнхан байрлах болон хэвлэлийн бага хурал хийх байрыг “Blue Sky” хариуцаж байгаа. Хэвлэл мэдээллийн платинум ивээн тэтгэгчээр "Shuud.mn" сайт, "Шууд" телевиз ажиллаж байна. -Энэхүү тоглолт нь Монголын рок попын түвшинг дэлхийд харуулж байгаа гэж үзэж болох уу? Тэгж үзэж болно. Анх бидний урьсан  “Beatles bootleg” хамтлагийнхан Монголд ирээд үнэхээр гайхаж, Монгол бидний бодож байснаас хамаагүй дээр улс юм байна гэдгээ хэлж байсан. Тэд Монголоос их сэтгэл өндөр буцсан. Өөрсдийн албан ёсны сайт, фэйсбүүк, твиттэртээ энэ сэтгэгдлээ ч бичсэн байсан. Ер нь дэлхийн хэмжээний хамтлаг дуучид ирж тоглоно гэдэг бол тэр улсыг сурталчилж байгаа нэг хэлбэр л дээ. -Танай хамтлаг тус тоглолтод  дуулах гэж байна. Энэ талаар сонирхуулбал? -Тоглолт яг 19 цагт эхлээд 2 цаг үргэлжлээд дуусах байгаа. Манайхны нэг айхтар дутагдал бол цаг барьдаггүй зан. Бид энэ дутагдлаа харгалзаж үзээд тус хамтлагийнхантай үзэгчдийг “халаах” хамтлаг байвал зүгээр байна, манай зохион байгуулагч өөрөө хамтлагтай таалагдвал сонсоод үзээч гэсэн санал тавьсан. Тэдэнд бидний дуу таалагдсан учраас зөвшөөрсөн. -Яагаад “Улаанбаатар палас”-ыг сонгох болов? -Хэрвээ та бүхэн анзаарсан бол тоглолт болох талаарх анхны сурталчилгаан дээр “Буянт Ухаа” цогцолбор гэж байгаа. Гэхдээ бид 2 өдөр тоглогдох учраас нийслэлийнхээ үзэгчдийг хамруулах тухайн хамтлагийнхан маань “Blue Sky” зочид буудалд байрлаж байгаа учраас хотын төвдөө тоглосон нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрч “Улаанбаатар палас”-ыг сонгосон.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uneheer goyo toglolt bolson ene mundag hamtlagiig urij togluulsan zohion baiguulagchid ni bayarllaa, 1997 beijing-d oyutan baihdaa MLTR-iin togloltiig uzej baisan ter ue maani sanagdsan shuu...... uneheer sak.... kkk
2012-12-12
Ene nohor darga bolson ch baigaagaaraa bna shuu amjilt
2012-11-27
ДАРГА БОЛОХООРОО ХУЛХИДААД АЛГА БОЛДОГГҮЙ ГАНЦ НЭГ ХҮН ҮЛДСЭН НЬ АШТАЙ ЮУ ГАНХҮҮ ЧИ САЙН БАЙНА ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХАМТЛАГ ДУУЧДЫГ ЭХ ОРОНДОО АВЧ ИРЖ ТОГЛУУЛНА ГЭДЭГ ЭНЭ ЦАГ ҮЕД ЧУХАМ ЦАГАА ОЛСОН АЖИЛ ХАРИН УДАХГҮЙ МӨНГӨ ХӨРӨНГӨНД УХААН САНААГАА БУРТАГЛААД БУСАДДАА УУСААД АЛГА БОЛЧИХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
2012-11-27
Gonza:
Tanai *Shar airag hamtlag*-iin duu tedend yag taalagdsan biz ??? kkk, Bootle Beatles irhed tanaih l bas togloj bsan dag...
2012-11-27
Oogii:
Unheer tanii hiij bgaa zuild bayarlaj yavdag shuu Mongoliinhoo tuluu uuriinhuu chadah buhniig hiigeerei.. Ene tom hamtlaguud irne gedeg tsaanaa mash tom ach holbogdoltoi.. Amjilt husii tanii ajild
2012-11-27
Sоур:
Ганхүү ахаа та үнэхээр сэтгэлтэй,урлагт хайртай хүн юм. Монголчууд биднийгээ дэлхийн хөгжмийг сонсоосой,мэдрээсэй гэж ийм сайхан зүтгэл гаргаж байгаад гүнээ талархая.
2012-11-26
goyo hamtlag goyo duutai
2012-11-26