“ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

img

“ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очлоо. Энэ удаагийн теле шүүмжид ТВ-ийн реклам гэж нэг гай түйтгэр байна. ТВ үзэж байна гэж бодоод сууж байтал нэг мэдэхэд л реклам үзчихсэн сууж байх юм. Рекламыг хичнээн үзэн яддаг ч яаж ийж байгаад нэг мэдэхэд л үзээд сууж байх юм. ТВ-үүд рекламаа их зальтай гаргана. Мэдээн дундуур, кинон дундуур, мэдээлэл дундуур, хавчуулаад, шургуулаад эхлэл, төгсгөлийн зааг ялгааг нь мэдэгдүүлэхгүй их цэвэрхэн амжуулах юм гээд энэ рекламнуудыг чөтгөр аваг гэжээ. Дугаарын зочноор Stylest-Make up Artist хэмээх өвөрмөц мэргэжил эзэмшиж, хийж бүтээхийн зорилго тэмүүллээр дүүрэн яваа Өнөрбаярын Хишиг-Өлзий гэдэг бүсгүй уригджээ. Түүний төгссөн БНСУ-ын Daeduk их сургууль улсдаа эхний топ гуравт багтдаг сургуулийн нэг агаад Ө.Хишиг-Өлзий дээрх мэргэжлээр дүүргэсэн анхны монгол оюутан юм байна. Түүний эгч Буянхишиг Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд олонтаа цуурайтуулсан авьяаслаг загвар өмсөгч юм. Дугаарын зочны “Сайхан инээмсэглэлийг бие биенээсээ харамлах хэрэггүй” гэсэн ярилцлагыг уншаарай. “Цаглабар-2012” булангаас энэ долоо хоногт рок-н-роллын хатан хаан Тина Тернерийн73 насны ой тохиож буйг төвөггүй мэднэ. Энэ агуу дуучны 200 сая цомог дэлхий дахинаа борлогджээ. Маргааш тулааны урлагийн их мастер Брюс Ли-гийн төрсөн өдөр. Мөн “Том хамарт одой”-н загалмайлсан эцэг Вильгелм Хауф одоогоос 210 жилийн өмнө Германы Штутгарт хотноо түшмэлийн гэр бүлд төрсөн бол Ирландын алдарт зохиолч Жонатан Свифт 345 жилийн тэртээ Дублинд мэндэлжээ.1953 оны арванхоёрдугаар сарын нэгэнд алдарт Плебой сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдсэн байна. Хоёрны өдөр попын гүнж ба яахаас ч буцахгүй ээж Бритни Спирс 31 нас хүрнэ. Энэ онд Оросын их эрдэмтэн Лев Николаевич Гумилевын мэндэлсний 100 жилийн ой болж байна. Тиймээс их эрдэмтний бүтээлийг орчуулж монголчуудадаа хүргэж байгаа Ц.Сүрэнжавтай хийсэн ярилцлагыг энэ удаагийн дугаараас унших боломжтой. Мөн шаргал мэдээний булангаас цагаан хоолтон, дуучин Номинжин сүй тавьсан тухай болон дуучин Анхням фейсфүүкээсээ найзуудаа хасах болсон тухай мэдээлэлд чих тавиарай. Түүнчлэн папарацциийн дуранд өртсөн дуучин Бичүү, Хаянаа, "Freezone" хамтлагийн дуучин Баттөмөр нарын зургийг сонирхоорой. Эрүүл мэнд буланд целлюлитийг арилгах аргыг зөвлөсөн бол уламжлал ёсоороо детектив таавраа тааж, үгийн сүлжээ бөглөж, телевизүүдийн хөтөлбөрийг харж болно.    “ТВ7 хоног” сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ