Линдсей Лохан Элизабет Тейлорын дүрд

img

Холливудын алдарт жүжигчин Элизабет Тейлорын амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн “Liz & Dick” хэмээх кино хийж байна. Киноны гол дүрд жүжигчин Линдсей Лохан тоглохоор болсон тухай албан ёсоор мэдээлэл хийжээ. Энэхүү кино жүжигчин бүсгүйн уран бүтээлийн амьдралаас гадна хувийн амьдралынх нь тухай нэлээд тодорхой өгүүлэх юм. Кино Тейлорын адармаатай хайр сэтгэлийн асуудал, Ричард Бартонтой чухам ямар харьцаатай байсан талаар үзүүлэх гэнэ. Харин Ричард Бартоны дүрийг жүжигчин Грант Боулер бүтээж байгаа аж. Линдсей Лоханы хувьд гэмт хэрэг болон хэд хэдэн удаагийн бүтэлгүйтлийн эцэст ийнхүү уран бүтээлийн ажилдаа орж байгаа нь энэ энэ юм. Тэрээр шинэ дүрийнхээ талаар “Би бодож үзсний дүнд Лизийн дүрд тоглоход бэлэн байгаагаа олон нийтэд зарлаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс эхний ээлжинд тэрээр кино зохиолтой танилцаж, киноны сурталчилгааны зургаа авхуулсан байна. Кино зураг авалтад бэлтгэн тэрээр бүх зүйлдээ бэлтгэлтэй хандаж байгаа бөгөөд гадаад төрхөө ч Тейлорын загвараар өөрчилж эхэлжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

selenge:
yu geech ene kino ni gartsan chi haana tuurch yavnaaaaaaa
2012-11-27