Майли Сайрус төрсөн өдрийнхөө бэлгэнд гахай авчээ

img

20 насныхаа төрсөн өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэсэн Майлид амьтны эрх хамгаалах сангаас гахай бэлэглэсэн сонирхолтой явдал гарчээ. Бэлгэнд ирсэн гахайг Нора гэдэг аж.  Нора гахай Оклагийн фермээс ирсэн гэнэ. Энэ фермд дүрвэгч амьтад амьдардаг бөгөөд эрх нь зөрчигдсөн гахай, ямаа, цацагт хяруул, морь, тахи, хонь болон илжигнүүд амьдардаг аж. Харин амьтны эрх хамгаалах сангийнхан чухам яагаад ийм үйлдэл гаргаснаа “Бид шинэлэг байдлыг үүсгэхийг хүссэн. Төрсөн өдрөөр яагаад зөвхөн бялуу, чихрийн  цуглуулга өгөх ёстой гэж”  тайлбарласан аж. Түүнчлэн тэд “Залуу хатагтайн төрсөн өдөрт харин ч сайхан бэлэг болсон. Тэрээр амьтанд хайртай болно шүү дээ, ингэснээр амьтдад туслах сэтгэлтэй болно” гэжээ. Тэгэхээр цаашдаа ч холливудын одод болон алдтартнууд төрсөн өдрөөрөө амьтны эрх хамгаалах сангаас фермийн амьтад бэлгэнд авдаг болж магадгүй нь бололтой. Жүжигчин бүсгүй харин шинэхэн  анд Норадаа их хайртай байгаа гэнэ. Энэ мэдээллийн дараагаар түүний Twitter хуудас маш олон дагагчтай болжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭЭЭЭЭЭЭ:
Э.Мөнхнасаан чи алдаагаа тун ч хурдан засжээ Гэхдээ л чи алдсан Чи бол муу сурвалжлагч шүү тэрийгээ мартваа хаха
2012-11-27