Риана Крисийн цээж нүцгэн зургийг нийтлэв

img

Адармаатай дурлалын жимээр аз жаргалтайхан алхаж яваа бүсгүй гэвэл дуучин Рианаг нэрлэж болно. Холливудынхны хов жив, салсан нийлсэн тухай хэнд ч хамаагүй гэж ярьцгаадаг ч тэдний тухай хүмүүс өөрийн эрхгүй сонирхож байдаг. Тиймээс ч Крис Риана нарын дурлалын түүх сонин байгаа болов уу... Өнгөрсөн амралтын өдрүүдэд талархалын баярыг хамтдаа тэмдэглэсэн экс хосуудын харилцаа муугүй байгаа бололтой. Өчигдөр өглөө дуучин Риана өөрийн Instagram-даа цээж нүцгэн  доошоо хараад унтаж буй Крис Брауны зургийг нийтэлсэн байна. Гэхдээ Крисийн нүүр харагдахгүй байгаа ч түүний шивээс нь мөн болохыг илчилжээ. Түүнээс гадна хөглөрсөн хувцаснууд дотор Крисийн өмнө нь өмсөж байсан цамц байсан хэмээн сэтгэгдэд бичигчид нотолсон байна. Дуучин хосууд сүүлийн өдрүүдэд цагийг хамтдаа өнгөрүүлэх нь ихэссэн аж. Тэдний хамт байх хугацаандаа хэчнээн тааламжтай байгааг дагалдаж явсан сэтгүүлчид ярьж байна. Гэхдээ л тэд эргэн нийлсэн тухайгаа мэдэгдээгүй байгаа. Харин Крис энэ бүх шуугианыг эцэслэхийн тулд “ Биднийг түр ч гэсэн битгий анхаар, бид өөрсдөө асуудлаа шийднэ” гэжээ.                         Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amerikiin haruudaa gej jargachihsan heden ludnuud baigaamaa
2012-11-27