Ч.Амарболд нарын гомдлыг хэлэлцэнэ

img

2008 оны сонгуулийн дараахь үймээнээр  таван хүний  амь үрэгдсэн хэрэгт  холбогдсон цагдаагийн экс дарга нар  болох Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарын  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг энэ сарын 28-ны өдөр Дээд шүүх  хэлэлцэх юм байна.

Хоёр шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон  Ч.Амарболд нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дээд шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Хоёр шатны шүүхээс Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 6.6 жил,  хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт  хоёр жилийн хорих ял оноосон.

 Гэхдээ тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилж Өршөөлийн хуульд  хамруулж байсан билээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayar:
Muu yum bolohod muu geed bgaa Amarbold l yavdag bsniig martsan humuus shuuheed bdag bhaa
2012-11-27