
Бүгд найрамдах улс тунхаглаж, үндсэн хууль батлагдсаны улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба нар үзүүл түрүү булаалдахаар шалгаран үлдсэн билээ.
Арслан П.Бүрэнтөгс зааны цаад хөлд нь гар ачаа хийж дайраад давснаар энэ барилдаан өндөрлөж байна.
Энэхүү хүчит бөхийн барилдааны өмнө Эзэн Чингисийн мэндэлсний баярын өдөрт зориулсан 256 бөхийн барилдааны үзүүр түрүүнд мөн л арслан, заан хоёр шалгарч үлдсэн ба улмаар Ч.Санжаадамба заан түрүүлж байсан юм.
Тэгвэл тэд яах аргагүй энэ цагийн үеийн бөхчүүдийн шилдэг нь болохоо дахин батлаж өнөөдрийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж чадсан.
Харин энэ удаад улсын арслан П.Бүрэнтөгс даагаа нэхэж Ч.Санжаадамбыг давж байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ