
Бид ч аливаа нэг өвчнөөр өвчилж, бүр донтож ханадаггүй ард түмэн юм. Бараг мянгуулаа нүцгэлж, ноцолдоод тэр номд нь орчихсон билээ. Ноцолдохдоо хүрвэл ч саяулаа босчихно л доо. Түүнээс хойш “Гиннесийн өвчин” бүр хавтгайран газар авчээ.
Тооны олноор зодож болох бүхнээ уралдуулахаар болж байх шиг байна. Өдөр тутмын хэвлэлийн тоогоороо уралдвал ч хүн амдаа харьцуулбал бид баараггүй тэргүүн байранд орно. Тун удахгүй мэндлэх нэгэн шинэ сониныг нэмчихвэл үү.
Гэтэл өвөрхангайчууд энэ халдварыг аваад орхиж. Тэд шинэ он гарахыг тэсч ядан хүлээж сууна. “Арвагар хээр” холбоо нь ирэх жилийн Хангайн бүсийн наадам гэгчээрээ нэгэн зэрэг 1500 морь уралдуулаад тэр номд багтчих тооцоог гаргасан байна. Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ