
1940.11.27-нд Сан-Францискод тоглолтоо хийж байсан Хятадын кантон дуурийн жүжигчин Ли Хой Чен болон түүний эхнэр Грейс Ли нарын гэр бүлд нэгэн хүү төрсөн нь хожмын гардан тулааны хаан хэмээгдэх Брюс байжээ. Тэрээр хүүхэд байхаасаа Хонг-Конгод кинонд тоглодог болжээ. Ингэхдээ гудамжны хулиган болон хэцүү зан ааштай хүүгийн дүрийг ихэвчлэн бүтээдэг байлаа. 19-тэйдөө Брюс Ли Америкт төрсөн эрхээ эдэлж иргэн нь болж Сан-Франциско дараа нь Сиэтлд нэг хэсэг амьдарч, ажиллаж байсан юм. Тэнд тэрээр Эдиссоны техникийн сургуулийг төгсөж дараа нь Вашингтоны Их сургуульд элсэн оржээ.
Тулааны урлагийн мастер, кино жүжигчин, зохиолч, продюсер Брюс Ли богинохон амьдралдаа 36 кинонд тоглож амжсан бөгөөд хятадын киног дэлхийн түвшинд гаргаж экшн буюу манайхны ярьдгаар “зодоонтой” киноны дараа дараагийн оддын зам мөрийг заасан билээ. Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Жеки Чан, Жет Ли, Жан-Клод Ван Дамм нар бүгд л Брюс Лигийн анх гаргасан жимээр явж алдар хүндийн оргилд хүрсэн юм.
Эх сурвалж: "ТВ 7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ