
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд өчигдрийн 203 дугаар зарлигаар З.Түвшинтөгсийг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Н.Гэрэлтуяаг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Б.Отгонбямбыг Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Б.Дэлгэрцэцэгийг Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Ц.Дайрийжавыг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
Шинээр томилогдсон шүүгчдийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг хүлээн авч уулзлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ