Элчин сайд малын эмийн үйлдвэрт зочилов

img

Манай улсаас  Хорват улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхан    малын эмийн үйлдвэр болох “Ветерина” компанид зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тус үйлдвэр нь 100 гаруй жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд малын эм, вакцин, малын хорголжин тэжээл үйлдвэрлэж, нийт бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг экспортолдог аж. Тус үйлдвэрийн удирдлага Монгол Улстай хамтран ажиллах, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Ветерина” компанийн төлөөлөгчид ирэх оны эхээр Монголд очиж холбогдох албаны хүмүүстэй уулзах, зохих судалгааг хийх сонирхлоо илэрхийлэв. Монгол Улс, Хорват Улсын хооронд 1993 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Хорват Улсын Ерөнхийлөгч 2008 онд Монгол Улсад айлчилж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ