BBC: Ломо аппаратаас эхлэлтэй технологийн дэвшил

img

"BBC-гээс Ломографийн 20 жилийн ойд зориулав" 1990-ээд оноос эхлэн хүн төрөлхтөн дижитал аппарат, камертай танилцсан. Та бид хүссэн үедээ хэдий л бол хэдийд өнгөрсөн үеийнхэн шигээ хальсанд захирагдаж дэлгүүр лүү гүйх зовлонгүйгээр зургаа авдаг болсон. Тэр цагаас хойш хальсан аппарат хэрэглээнээс гарч зөвхөн шаардлагатай тохиолдолд л хэрэглэх болжээ. Нэг үгээр хэлбэл энэ салбартаа хийсэн хамгийн том хувьсал болсон гэж хэлж болно. Ер нь шинжлэх ухаан, технологийн томоохон ололтын нэг хэсэг л дээ. Энэ бүхэнд Санкт Петрбург хотын захирагч асан Владимир Путины туслалцаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Яагаад вэ хэмээн та гайхаж байна уу. Тэгвэл уншигч та бүхний сонирхлыг татахуйц нэгэн түүхийг түүхийг дор сийрүүлье. Жижиг хэмжээний ломо аппарат энэ бүх ололт амжилтын үндэс суурь нь болж чаджээ. Одоогийн дижитал гэрэл зургийн аппаратуудын идээдүйн ололт амжилт хүчин чадал тэрхүү ломо аппарат дээр суурилсан  юм. 1991 онд Австрийн хэдэн оюутан Чехийн нийслэл Прага хотын ойролцоо аялал хийж байх үедээ  хуучны гэрэл зургийн худалдааны дэлгүүрээс жижиг хэмжээтэй сонирхогчийн аппарат олсон аж. Тэрхүү аппарат нь хар өнгийн, маш авсаархан гэхдээ жингийн хувьд их хүнд байжээ. Нэг үгээр хэлбэл анхны гэж хэлж болохуйц үндсэн үйлдлүүд суугдсан, аппаратны өвөг эцэг гэмээр л эд байв. Аппаратны линзийг нимгэн шилэн бүрхүүлээр бүрж хамгаалсан байжээ. Бүх л үйлдэл, тохиргоог гар аргаар тохируулахаар бүтээсэн нь тухайн үеийн техник технологийн хөгжил ямар төвшинд явж байгааг илтгэх нэрийн хуудас нь байсан хэрэг. Шагайвчаар шагайж авах хэсгээ тодорхойлоод дараагаар нь тухайн агшныг хальснаа буулгадаг байсан аж. Оюутнууд энэхүү аппаратыг олсноороо судалгааны ажилдаа ашиглах гол  түүхий эдээ болгожээ. Тэрхүү аппаратаар авсан гэрэл зураг хар цагаанаар гардаг бөгөөд зургийн цөм хэсэгт гэрэлтэж хүрээ хэсэг рүүгээ бүдгэрч харанхуйлсан байдалтай зураг гардаг байв. Учир нь өнгөт биш учраас гэрлээс харанхуй руу шилжих өнгөний ялгарлаар ийнхүү харагддаг ажээ. Ийнхүү австри оюутнууд олзоо нийслэл Вена хотноо авчирсан  байна. Ингээд аппаратын сери болон загвараар нь хөөж  “Ломо LC-A” хэмээх авсаархан бүтээгдсэн фото аппарат болохыг мэджээ. Үүнийг зөвлөлтийн үед Ленинград хотноо бүтээсэн болохыг ч тогтоов. Энэ түүхийн урт хугацааны дараагаар өнөөгийн бидний хэрэглэж буй дижитал аппаратны суурь болохыг энэ салбарын эрдэмтэд хэлж байна. Тэрхүү аппаратыг гэрэл зураг сонирхогч болон, кино зохион бүтээгчид хамгийн их шохоорхож байсан эд юм. Ломо аппаратны эзэмшигч болсон оюутнууд ирэх жил нь буюу 1992 онд Ломогийн төрлийн аппаратуудын үзэсгэлэн дээр очиж тэндээс бусад төрлийн хуучны аппаратуудаас худалдан авчээ. Тэрхүү үзэсгэлэнд зүүн европын дээр үед хэрэглэж байсан бүх л төрлийн хуучны эд зүйлс байсан аж. 1990-ээд оны дунд үед өмнө нь ч тэр хэрэглэглэж байсан Ломо болон бусад хуучны аппаратууд хэрэглээнээс гарч, хуучны үзмэр төдийхөн  болон айлууд болон хуучны эд зүйлсийн дэлгүүр харагдах болжээ. Харин энэ үеэр л Санкт Петербург хотын дарга Владимир Путин энэхүү аппаратыг мартаж болохгүй зүйл гэдгийг сануулан,  энэ салбартаа хамгийн их түшиц болох эд мөн хэмээгээд үүнд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Одоогийн ОХУ-ын ерөнхийлөгчийн ихээхэн хүчин чармайлттайгаар тэр үеэс эхлэн энэ салбарт дэвшил гарч эхэлсэн. Шинэ төрлийн хүчин чадал сайтай аппаратууд үйлдвэрлэглэж хүмүүс ч тэр хэрээр шинэ бүтээгдэхүүн хэрэглэх болсон юм. Тэр цагаас эхлэн Ломограф бий болж үндэс суурь нь дахин тавигдаж, түүхээ шинээр бичиж эхэлсэн юм. Харин энэ оны 11-р сарын 23-нд Ломографийн 20 жилийн ойг тэмдэглэсэн. Одоогоор Ломографийн 36 салбар нэгж дэлхий дахинаа ажиллах болсон байна. Одоогийн гэрэл зурагчдыг бэлтгэж буй сургуулиуд Ломографийн 10 алтан дүрмийн дагуу үндсэн суурь мэдлэгээ эзэмшиж байгаа юм. Үүн дээр суурилан туршилт явуулж, үндсэн мэдлэгээ нэмэгдүүлж энэ дүрэмд онцгой ач холбогдол өгөн судалсаар ирсэн байна. Ломографчдийн дунд хөндлөн-үйлдэл хэмээх нэр томьёо нэлээд чухал. Ломографаас үүдэлтэйгээр гэрэл зурагт хар цагаан хоёр өнгөний туйлыг ашиглаж байгаа. Өнгөн дээр тоглолт хийдэг гол ухаан нь ч гэж нэрлэж болох юм. Харин одоо Ломогоор 360 градусыг хамрах дэлгэц ашиглан зураг авч болж байна.  Үүнийг технологийн дэвшил гэж нэрлэхгүй гэж үү? Зурагчин Тоби Мэйсоны ишлэл Ломогийн орчин үеийн шинэ загвар бол одоо үед бидний хэрэглэж байгаа Kodak болон Agfa аппаратууд юм. Эдгээр аппаратууд нь өнөөгийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж буй хүчин чадал чанар чансаагаараа тунан үлдэж томоохон зах зээлийг бий болгож чаджээ. Хэдийгээр кино бүтээгчдийн зах зээлд хүчтэй байр суурь төдийлөн эзэлж чадаагүй байгаа ч үүсгэн бий болгосон хүрээлэл дундаа нэр нөлөө өндөртэй оршин тогтносон хэвээр байгаа юм. Их Британийн Брайтоноос гаралтай фото зурагчин Тоби Мэйсон Ломографийн  сул талаас дурдахдаа хэт энгийн хэмээжээ. Гэхдээ л өнгөний нарийвчлал болоод бусад мэргэжлийн талын агууламжийн хувьд хэчнээн өндөр үзүүлэлттэй болохыг хэлэхийн зэрэгцээ, үүгээр хамгийн сайн болон хамгийн сайхан сэтгэл татам зургуудыг авч чадаж байна. Гэрэл зураг гэдэг бүхнийг илэрхийлэх чадамжтай, техникийн хувьд ч байнгын шинийг эрэлхийлэх, үргэлж аливаа зүйлийг бодитоор харуулахыг зорин тэмүүлж байдаг урлаг. Тоби Мэйсон гэрэл  зургийн тухайд “Би хүмүүсийн үзэж, шагшин магтаж байгаа эдгээр гайхалтай зургуудыг бүтээхдээ техник төрөөхөмжгүйгээрээ тэднийг мэдэрч чаддаггүй. Зургаар ямар  нэг утга санаа илэрхийлж байгаа тохиолдолд тэрхүү зургийг авах мэдрэмж басхүү аппратны эд анги,  дуран, гэрэлтүүлэг тухайн агшны сэтгэл зүйн байдал зэрэг чухал  нөлөөтэй” гэж тэрээр хэлж байсан ажээ. Ломограф хорин жилийн хугацаанд Бидний нүдээрээ харж буй энэ гайхамшигт ертөнцийг урлаг болгон кадрт буулгана гэдэг гайхалтай зүйл. Орчин үед амьдарч байгаа та бидний амьдралд таатай нөхцлийг бүрдүүлж байгаа  хөгжим,  гэрэл, өнгө гэх зэрэг бүх л зугаацах төрлийг дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлөхийг аргагүй болжээ. Тэдгээрээс бид бүхэн  амьдралдаа бага ч болов баяр баясгаланг мэдэрдэг. Гэрэл зурагчин Кевин Мередифийн хамгийн үнэнчээр олон жил хэрэглэж буй аппарат нь дунд үеийн “Ломо LC-A” юм.  Учир нь уг аппарат нь хамгийн авсаархан,  хэрэглэхэд тохиромжтой хэлбэр бүхий гэрэл зургийн аппарат юм. Кевиний халааснаас хэзээ ч салж  байгаагүй тэрхүү аппарат түүний итгэлийг хэзээ ч алдаж байгаагүй анд нь байж чадсан  юм. Тэрээр анхныхаа Ломо аппаратыг 1990-ээд оны үед худалдан авч байжээ. Тэрхүү аппарат нь 33 мм-ийн хальстай бөгөөд тухайн үедээ 90 фунтээр авч байсан гэх. Ломо аппаратыг эзэмшиж эхэлснээсээ хойш тэрээр улам ч нарийн мэдрэмжээр ажиллах болсон байна. Аппарат нь түүнийг чиглүүлж зарим талаараа багшилж байх шиг санагддаг байсан хэмээн тэрээр ярьжээ. Мөн “Миний дарсан  хамгийн сайн  зургууд бүгд л миний олон жил ашиглаж буй энэ л аппаратаар дарагдсан. Би тэр аппаратаараа намайг тодорхойлох цорын ганц хэмээгддэг зургуудыг дарж чадсан” гэв.  Ломог сонгодог загварын аппарат гэж гэрэл зурагчид үнэлдэг.   Ломогийн алтан дүрмүүд
  1. Хаана ч явсан аппаратаа авч явах
  2. Аппаратаа цаг тутамд ашиглах, боломжтой нөхцөл бүрт кадр дарах
  3. Аппарат чинь хэзээ ч энгийн нэгэн хөндлөнгийн зүйл байж болохгүй,  чиний амьдралын нэг хэсэг гэдгийг бүү март
  4. Кадр бүрийг ашигтай үр
  5. Авч байгаа зураг, техник хэрэгсэлдээ хамгийн ойр дотно харьцах
  6. Зураг авч байхдаа битгий их юм бод
  7. Маш түргэн байх шаардлагатай
  8. Юуны зураг авах гэж байгаагаа харцнаасаа гадна гараараа мэдэр
  9. Кадраа дэмий үрсэнд бүү тооц, дараа нь тухтай сууж ажигла
  10. Дүрмээ мөрдөж чадсангүй хэмээн бүү шанал
Эдгээр 10 дүрмийн дагуу ажиллаж чадвал тухайн зурагчнаас муу зураг гарахгүй гэж дэлхийн томоон гэрэл зурагчид дуу нэгтэй хэлж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1996 ond anhniihaa Canon-iig avch bilee. Odoo 4 deh Canonoo edelj baina. Gaihamshigtai ed dee. Oirtoh yum gevel Nikon l jaahan dohoh baih. Lomo Zenit met bol tuuhiin dursgal soyoliin ov sh dee
2012-11-27
Зурагчин:
1980-аад оны эхээр Ломо гэх энгийн фотоаппараттай болж зураг дарж сурч билээ. Хамгийн харамсалтай нь тун удалгүй эвдэрчихсэн. Харин 1990 оноос хойш Ломо гэх аппарат нэг их дэлхийг байлдан дагуулаад байсан гэж санахгүй юмаа. 1995 онд хальсны Санон авч гэрэл зураг гэдгийн ид шидийг мэдэрсэн юм. Ломо бол түүх болохоос өнөөдөрь ирээдүй бишээ.
2012-11-27
Digital camera:
USAgaas irsen shine NIKON D3200 24Mp apparat 18-55, 55-200 linz, tsunxnii xamt, NIKON L810 16Mp apparat tsunxnii xamt zarna. Utas 99105952
2012-11-27
Digital camer:
USAgaas irsen shine NIKON D3200 24Mp apparat 18-55, 55-200 linz, tsunxnii xamt, NIKON L810 16Mp apparat tsunxnii xamt zarna. Utas 99105952
2012-11-27