
Бид юм болгон дээр маргадаг өвчиндөө бүр автжээ. Одоо байтлаа бүр сонгуулийн санал дахин хураах өдрөө товлож чадахгүйд хүрээд байна. Саяын сонгуулиар нийслэлийн таван тойрогт санал дутсан билээ. Том нь энэ л дээ. Жижгийг тоолбол 200 цэг хүрч байгаа юм байх.
Дахин санал хураах өдрөөр ирэх баасан гарагийг товлосоноор маргаан гарах үндэс болов.
Хуулинд нь сонгуулийн дараагийн долоо хоногийн амралтын өдөр буюу бямба, ням гараг гээд заачихсан байхад л заавал ажлын өдөр гаргаад ирсэн байх юм даа. Дахин санал хураах өдрийн маргааныг өнөөдөр эцэслэн шийдэх бололтой.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ