Швед улсын химич, инженер, динамитыг бүтээгч Альфред Нобель өөрийн алдарт гэрээслэлийн сүүлчийн хувилбарт 1895 оны арваннэгдүгээр сарын 27-нд Парис хотноо гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээслэл ёсоор, түүний хөрөнгийн ихээхэн хэсэг нь шинжлэх ухааны янз бүрийн салбарт шилдэг нээлт гаргагчид болон энх тайван байдал тогтооход тус дөхөм үзүүлж буй зүтгэлтнүүдийг хөхүүлэн дэмжих зорилгоор сан байгуулж, шагнал бий болгоход зориулагдах ёстой байжээ.
1898 оны зургаадугаар сард Нобелийн төрөл төрөгсөд түүний хөрөнгөнөөс цаашид татгалзах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Үүнийг нь засгийн газар сайшааж, харин 1900 онд Нобелийн сангийн дүрэм болон байгуулагдаж байгаа Нобелийн бүтцүүдийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэмд Шведийн ван гарын үсэг зуржээ. Шагналыг 1901 онд анх удаа олгосон байна.
Нобелийн шагнал нь физик, хими, физиологи, анагаах ухаан, эдийн засаг, утгазохиол болон улс түмний хооронд энх тайван тогтоох үйл ажиллагааны салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болсон юм. Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу байгуулсан сангийн хөрөнгөнөөс шагналын мөнгийг жилд нэг удаа олгодог юм. ХХ зууны туршид 600 гаруй хүн Нобелийн шагналтан болжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ