Нийтийн тээврийн жолооч нар осол гаргах нь ихэсчээ

img

Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснууд зам тээврийн осол гаргах нь ихэсэж байгаа талаар яригдах боллоо. Тэр дундаа энэ сарын 21-ний өдөр том оврын хоёр ч автобусны жолооч хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Болдоос тодруулсан юм. -Энэ сарын 21-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг “Тэнүүн-Огоо”, “Сутайн буянт” компанийн хоёр жолооч замын хөдөлгөөнд оролцож яваад хүн дайрч амь насыг нь хохироосон. Энэ ослын дүгнэлт гарсан уу? -Дүгнэлт нь гарсан. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн шугамын М:44 бую “3.4-р хороолол-ЧингисЗБ-Халдвартын эмнэлэг” чиглэд үйлчилдэг “Сутайн буянт” компанийн 38-64 УБЧ, 5-050 гаражийн дугаартай “DAEWOO CITY BS-106” маркийн автобусны жолооч Б.Ерөөлтөд тухайн өдөр шалгах механик А.Даваажаргал нь жолооны эрхийн үнэмлэхгүй жолоочийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан байсан. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон. Харин “Тэнүүн-Огоо” компанийн М:27 буюу “Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн 45-33 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Д.Пүрэвдоржийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард тус компанид жолоочоор ажиллах гэрээ байгуулсан юм билээ. 2001 онд Автотээврийн газрын мэргэжлийн тээвэрлэгч жолооч бэлтгэх сургалтанд хамрагдсан. Тухайн өдөр осол гарах болсон шалтгаан нь байгууллага болон техникийн талаасаа нөлөөлх хүчин зүйл байхгүй. Харин дээр хэлсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон. -Том оврын автобусны жолооч нар зам тээврийн осол гаргаж байгаагийн шалтгаан юутай холбоотой байна вэ? -Ер нь бол жолоочийн өөрийн замын хөдлөгөөний дүрмээ барьж хөдөлгөөнд оролцдоггүйтэй л холбоотой байна. Дээрх хоёр ослоос харахад л замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Нөгөө талаар бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас нийтийн тээврийн мэргэшсэн жолооч, кондуктор бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжил олгох, мэргэшүүлэх  сургалтуудыг “Автобус 3” компани , “Цахилгаан тээвэр” компани, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны Улаанбаатар хотын салбар зөвлөл  гэсэн гурван байгууллага сургалт явуулах эрх авч сургалтын үйл ажиллагаа явуулж  байна. Үүнээс гадна нийтийн тээврийн салбарын хэмжээнд жолооч, кондукторуудыг нийгмийн харилцааны ур чадвартай болгох зорилгоор төрөлжсөн сэтгэл зүйн сургалтанд хамруулах чиглэлээр  ШУТИС, Нийгмийн технологийн сургууль, Сэтгэл зүйн үндэсний төвтэй хамтраад ажиллаж их багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч  22 аж ахуйн нэгж  байгууллагын  40 хувь буюу 1290 ба  жолооч, кондукторыг  “Нийгмийн харилцааны  ур чадвар зан ёс суртахууны төлөвшил “ сэдэвт сургалтанд хамруулсан. Эх сурвалж: times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgegdel:
demjij bna
2012-12-24
setgegdel:
zasss iimerhuu ymnuud ih baih ym aa, chi odoo hajuud ni bas yaasan logiktoi ym yaridag gar ve. teneg tuulirshirchihsan gar uu gui yu.
2012-12-24
Huts chi
2012-11-28
bus jolooch:
Baaz udirdlaguud n reis tsagaar shahna.tsaling n ogohgui negdugeer egneegeer morooroo ywaad baiwal zugeer sh dee.tegehed chin negdugeer egneend urd orchood garahgui gerlee shiljuuleed baihad ywahgui baigaa busaas oor mashinuudiin hajuugaar garahiin tuld busad 2 ,3 r egneend orohoos oor argagui boldog baihgui daa.tiim tom 10 m urt ambaariig gants egneend bagtahgui gedgiig ymarch fizikiin ba matiin uhaand todorhoi baidag l baihgui daa.ydaj bsihad ta muusainuudiig shurgetsehgui garsh gej ih yum boldog l baihgui daa hamag medrel medrehui bugd l ajilna dh dee ta nar bidniig buruutgahaasaa omno jaahan ch gesen oilgohiig hicheegeech
2012-11-28
Huts chi
avtobusnii joloocg nar deerengui hurdtai zamiin hodolgoond ordog. Durem baridagui, asar hurddtai yavdag. Hun achij bish mah achij yavaa yum shig yavdag. Buduuleg hodoonii jolooch nar diilenh n
2012-11-27
НААД НАРАНЦЭЦЭГЭЭ ӨӨРЧЛӨӨЧ:
САЯ ГАРСАН ХҮН АМТАЙ ТОМ ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ТЭНЭГ БАЛАЙ АВГАЙ УДИРДАХААР ЯАЖ ДЭЭРДЭХЭВ ДЭЭ ХЭДЭН ТОМ АВТОБУС БААЗУУДТАЙГАА МАФИЙН СҮЛЖЭЭНД ОРЧИХСОН НӨХӨН ОЛГОВОРООС НЬ АШИГ АВЧ ХУВЬ ХҮРТЭХЭЭС ӨӨР ЮМ БОДОЖ ЧАДАХГҮЙ ХОЦРОГДСОН ГОЛИО УРАГШГҮЙ АВГАЙГААС БОЛЖ ӨЧНӨӨН ХҮНИЙ АМЬ НАС ҮРЭГДЭЖ БАЙНА МОНГОЛД ЭНЭНЭЭС ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙГ АВААД ЯВЧИХ ХҮН АЛГА УУ
2012-11-27
Нийтийн тээврийн автобусны жолооч нар гэж угаасаа ажлын туршлагагүй дээрээс нь онгироо сагсуу жолооч нар байдаг байгуулагууд нь дотоодоо хичээл ,сургалт явуулна гэж байдгүй ш дээ тэд нар гэж дотоодын хяналт байх ёстойг мэддэг юм уу Дотоодынхоо хяналтыг замын дагуу явуулаад хурд хэтрүүлсэн , хөдөлгөөны дүрэм ,зааварын зөрчил гаргасан бол шугамнаас нь буулгах ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч болон ш дээ Байгуулагууд нь юу ч хийхгүй байгаа чинь яаж осол буурахвэ дээ Нийтийн тээвэр дотроо замын цагдаатай болмоор юм
2012-11-27
baugalmaa:
ene 2 sauxaneejiig daurch .uum myyxau xereg xuusen joloochud xatyy shuutgel ogox .tegeed xezeech mashun joloodogvi bolgoxxeregteu...xaramsaj baina.genet iim ym medexgvul yabj bausan,tegexeer er mongol xvn ogloo garaad xarux ,ergej irex batalgaa alga.abtobys nyyd nastau xvmvvsiig orox gej bauxad xyrdal .gesen xvniig vl xvndelex myy vgeer yarj l baix ym.gadaadad nastangyydaa xvndeleed l baux ym bailaa.abtobysnuu jolooch nar ux myyxau vg yarua yarna byxeetee tamxua tatna.er n coelgvi .saun shalgaj ondor zergelelteu bolgox xeregteu dee.
2012-11-27
Т1 жолооч нараа:
арай дэндүү хариуцлагагүй, бүдүүлэг хүмүүс байдаг ш дээ, замын хөдөлгөөний дүрмээ огт мэдэхгүй хүмүүс чинь яаж соёлтой хөдөлгөөнд оролцох юм бэ, тэгээд бас цалингаа голлосон хүмүүс байнаа, хүн мэдлэг боловсролтой таарсан цалин хөлс авна гэдгийг мэдэхгүй дээ цаад малнууд чинь
2012-11-27
sarnai:
mikronii jolooch nariig bugdiigni buudaj alah heregtei bn. MGLchuudaa. ali esvel uhtelni murgumuul taarna. muu buzarr harhnuudiig.
2012-11-27
setgegdel:
zasss iimerhuu ymnuud ih baih ym aa, chi odoo hajuud ni bas yaasan logiktoi ym yaridag gar ve. teneg tuulirshirchihsan gar uu gui yu.
naliah chigleliin buss.nii jolooch naryg dakkaryn rally.d orolstuulbal yalna da
2012-11-27
ЕР НЬ ЖОЛООЧ КАНДУКТОРЫН ЁС СУРТАХУУН ЗОРЧИГЧИДТОЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА ТУЙЛЫН ХАНГАЛТГҮЙГ ХОЛБОГДОХ ГАЗАРУУД АНХААРУУШТАЙ
2012-11-27
том ч бай жижиг ч бай хүн тээвлэдэг автобусны жолооч нарын мэдлэг чадварыг дээшлүүлж сар бүр адестатчилалд оруулж байвал хариуцлага мэдлэг чадвар нь дээшилнэ
2012-11-27
setgegdel:
demjij bna