Евро бүс Грект туслахыг зөвшөөрөв

img

Евро бүсийн орнууд болон Олон улсын валютын сангийнхан Грекийн санхүүгийн байдал  нэлээд хүндхэн байдалд орсон байгаа тухай болон тэдэнд яаралтай тусламж үзүүлэхгүй бол үүнээс ч дор байдалд орох эрсдэл өндөр байгаа хэмээн мэдэгджээ. Ялангуяа Грекийн эдийн засаг ихээхэн хэмжээний өрийн дарамтад ороод байгаа нь сэтгэл зовинох гол шалтгаан  болоод буй. Нэн түрүүнд төлөх шаардлагатай байгаа 40 тэрбум еврогийн өрөөс чөлөөлж энгийн төвшинд улс орныхоо эдийн засгийг авч явах хэрэгтэй байгааг хэлсэн байна. Ингэснээр дараа дараагийн өрийг илүү хялбар байдлаар төлөх амар хялбар замыг засч буй хэрэг ажээ. Европын холбооноос Грект  үзүүлэх анхны тусламжуудад 11 тэрбум еврог бонд хэлбэрээр олгохоор төлөвлөжээ. Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драхи “Европ болон Грект итгэж болно, эргээд сэхэхдээ санасныг  бодвол хурдан байж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү дэмжлэг үзүүлэх яриа Брюссельд болсон европын холбооны эдийн засгийн чуулга уулзалтын үеэр болж өнгөрсөн юм. Энэ уулзалт нь Грекийн тухай хэлэлцсэн европын холбооны гуравдахь удаагийн уулзалт байжээ. Европын холбооны гаргасан шийдвэрээр ирэх сараас Грект тусламж үзүүлэх дэмжвэл зохих төвшнийхөнд тусламж үзүүлэхээр төлөвлөөд байна. Энэ тусламжийг Грек  улс өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хүлээж байгаа билээ. Евро бүсийн сангийн сайд Жон Клауде Жанкер Грекийн болон евро бүсийн орнуудад нүүрлээд байгаа эдийн засгийн хямарлын тухайд “Энэ бүхэн зөвхөн мөнгөтэй холбоотой ойлголт биш. Энэ нь Грекчүүдийн баталгаатай ирээдүй болон еврогийн гишүүн орнуудад нөлөөлөх томоохон асуудал” хэмээн хэлжээ. Энэ зуурт Европын холбоонд яригдаж буй бусад орнуудын эдийн засаг болон валютын нөөцийн асуудал анхаарал татаж байгаа юм. Энэ үед зөв алхам хийж ажиллаж чадвал мөнгөний асуудал богино хугацаанд нааштайгаар шийдвэрлэх боломжтой юм. Тиймээс энэ үед нийгмийн аль ч төвшнийхөн байсан бага зэрэг бүсээ чангалж аль болох өртөг зардал өндөртэй байдлаас татгалзах хэрэгтэй болж байна . Олон улсын мөнгө зээлдүүлэгч гол байгууллагуудын урьдчилсан төлөвөөр 2020 он гэхэд евро бүсийг хамарсан энэхүү хямрал бүр мөсөн арилна гэж тооцож байгааг эдийн засгийн шинжээчид хэлж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ