С.Чинзориг: Би ичихгүй
УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн СЕХ үзсэн.
Тиймээс АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх болсныг нэр дэвшигч С.Чинзориг эсэргүүцэн өлсгөлөн зарлах болсон тухай мэдээлэл цацагдаад байна. Энэхүү мэдээллийг өөрөөс нь тодрууллаа.
- АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ гаргасан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
- СЕХ-оос Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүны тангараг өргүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Өөрөөр хэлбэл СЕХ анхан шатны шүүхээс нь давж заалдах боломжгүй болгосон. Уг нь сонгуулийн эл маргаантай асуудлыг иргэний бус захиргааны хэргийн шүүхээр шийддэг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус. Тэгэхээр энэ шударга бус үйлдэлтэй тэмцэнэ.
- Өлсгөлөн зарлах уу?
- Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх юм бол би тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлах болно. Тэд ичихгүй бол би ичихгүй.
- МАН-ын зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
- Эл асуудлыг яг одоо намын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ