"Ослын дүгнэлт гарсан"

img

Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснууд зам тээврийн осол гаргах нь ихсэж байгаа талаар яригдах боллоо. Тэр дундаа энэ сарын 21-ний өдөр том оврын хоёр ч автобусны жолооч хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Болдоос тодруулсан юм.
-Энэ сарын 21-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг “Тэнүүн-Огоо”, “Сутайн буянт” компанийн хоёр жолооч замын хөдөлгөөнд оролцож яваад хүн дайрч амь насыг нь хохироосон. Энэхүү ослын дүгнэлт гарсан уу?
-Дүгнэлт нь гарсан. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн шугамын М:44 бую “3.4-р хороолол-ЧингисЗБ-Халдвартын эмнэлэг” чиглэд үйлчилдэг “Сутайн буянт” компанийн 38-64 УБЧ, 5-050 гаражийн дугаартай “DAEWOO CITY BS-106” маркийн автобусны жолооч Б.Ерөөлтөд тухайн өдөр шалгах механик А.Даваажаргал нь жолооны эрхийн үнэмлэхгүй жолоочийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан байсан. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон. Харин “Тэнүүн-Огоо” компанийн М:27 буюу “Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн 45-33 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Д.Пүрэвдоржийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард тус компанид жолоочоор ажиллах гэрээ байгуулсан юм билээ. 2001 онд Автотээврийн газрын мэргэжлийн тээвэрлэгч жолооч бэлтгэх сургалтанд хамрагдсан. Тухайн өдөр осол гарах болсон шалтгаан нь байгууллага болон техникийн талаасаа нөлөөлх хүчин зүйл байхгүй. Харин дээр хэлсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон.
-Том оврын атобусны жолооч нар зам тээврийн осол гаргаж байгаагийн шалтгаан юутай холбоотой байна вэ?
-Ер нь бол жолоочийн өөрийн замын хөдөлгөөний дүрмээ барьж хөдөлгөөнд оролцдоггүйтэй л холбоотой байна. Дээрх хоёр ослоос харахад л замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Нөгөө талаар бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас нийтийн тээврийн мэргэшсэн жолооч, кондуктор бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжил олгох, мэргэшүүлэх  сургалтуудыг “Автобус 3” компани , “Цахилгаан тээвэр” компани, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны Улаанбаатар хотын салбар зөвлөл  гэсэн гурван байгууллага сургалт явуулах эрх авч сургалтын үйл ажиллагаа явуулж  байна. Үүнээс гадна нийтийн тээврийн салбарын хэмжээнд жолооч, кондукторуудыг нийгмийн харилцааны ур чадвартай болгох зорилгоор төрөлжсөн сэтгэл зүйн сургалтанд хамруулах чиглэлээр  ШУТИС, Нийгмийн технологийн сургууль, Сэтгэл зүйн үндэсний төвтэй хамтраад ажиллаж их багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч  22 аж ахуйн нэгж  байгууллагын  40 хувь буюу 1290 ба  жолооч, кондукторыг  “Нийгмийн харилцааны  ур чадвар зан ёс суртахууны төлөвшил “ сэдэвт сургалтанд хамруулсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
sugralt gedeg cheni oor hereg harin ur chadwar bol chuhal awtobusnii jolooch nariig 40 deesh nasnii udaan jil meewriin heregsel joloodson turshlagatai hun baih estoi.odoonii jolooch nar ug jolooch bolj haragdaash medeej ter awaari hiisen jolooch ylaa uurne harin udirdagch nar ni yah bol hen ted nartai toostoo hiihiin aan mongo ogno garna
2013-06-21
Ажилтан:
Нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг угаасаа маш онцлог дээрээс нь маш хариуцлагатай салбар, бид хэн нэгний амаар ажлаа хийгээд бас хэн нэгний амаар ажлаа заалгаад байдаггүй учир нь энэ нь барих ёстой дүрэм журам хуулийнхаа дагуу ажиллаад явдаг та нараас илүүл хотын тээвэр нийтийн тээврийн замын цагдаагийн газрын хяналтанд хатуу чанга дэг журамтай ажилладаг юм. Тэр болгон шугаманд жолооч мөнгө хураагч нарыг жаахан хүүхэд шиг дагаад хянаад явна гэж байхгүй алдаа зөрчил гаргасан тохиолдолд хэн нэг зүгээр хувийн зан ааш, сэтгэгдэлээр ханддаг хүнээр заалгах биш авах ёстой арга хэмжээгээ шат шатандаа цаг тухай бүрт нь аваад явдаг юм, энийг мэдэхгүй байгаа бол өөрсдөө нийтийн тээврийн салбарт ажиллаад үзээсээ.
2013-01-30
qwe:
2 egnee tugjeetei 1 r egnee hooson buad ursgaliin hurd oor bga biz tegeel humuus tugjeetei zamaar zam garch bga yum shig 1r ursgalruu orood bdin ovol teriig urdchilj haraagu bol avtobis yaj zogshovdee zamiin hodolgooni durem ntr gechiijee sda
2012-11-28
qwe:
erguu garuud be zamiig ni choloolchood humuus ni hurdan ajildaa yvmaar bn antr geel huurguud bsan sda tugjirch bsan bol yalaa gej ingeh yum ta nar ch gsn bsan bol sul zamaar molhood bhgu shuudee
2012-11-28
zochin:
ЭРҮҮЛ ТЭНД СЭТГЭЦИЙн эмгэгтэй эсэх, БОЛОВСРОЛ, МЭРЭГЖИЛ,УР ЧАДВАРЫГ ШАЛГАЖ,ХҮНИЙ АМЬ ТЭЭВЭРЛЭДЭГ БАЙМААР ДАА МИКРО НЫ ЖОЛООЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ САНСАРЫН ХӨЛӨГ ЖОЛООДОГ ГЭХ НЬ ХОЛГҮЙ ОНГИРОО ШҮҮ
2012-11-27
stebelmaa:
abmobusni jolooch har mon kanduktar har ajliin haryustlga mu baidag tiim ch uchraas im zorchil garch bna hurd ihtei yubdag
2012-11-27
Наад дүгнэлт худал гарсан байна . Байгуулага нь буруутай байсааар байтал зөвхөн нэг талыг барьж гаргасан дүгнэлт байна ш дээ
2012-11-27
Нийтийн тээврийн автобусны жолооч нар гэж угаасаа ажлын туршлагагүй дээрээс онгироо сагсуу жолооч нар байдаг байгуулагууд нь дотоодоо хичээл ,сургалт явуулна гэж байдгүй ш дээ тэд нар гэж дотоодын хяналт байх ёстойг мэддэг юм уу Дотоодынхоо хяналтыг замын дагуу явуулаад хурд хэтрүүлсэн , хөдөлгөөны дүрэм ,зааварын зөрчил гаргасан бол шугамнаас нь буулгах ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч болон ш дээ Байгуулагууд нь юу ч хийхгүй байгаа чинь яаж осол буурахвэ дээ Нийтийн тээвэр дотроо замын цагдаатай болмоор юм
2012-11-27
Ажилтан:
Нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг угаасаа маш онцлог дээрээс нь маш хариуцлагатай салбар, бид хэн нэгний амаар ажлаа хийгээд бас хэн нэгний амаар ажлаа заалгаад байдаггүй учир нь энэ нь барих ёстой дүрэм журам хуулийнхаа дагуу ажиллаад явдаг та нараас илүүл хотын тээвэр нийтийн тээврийн замын цагдаагийн газрын хяналтанд хатуу чанга дэг журамтай ажилладаг юм. Тэр болгон шугаманд жолооч мөнгө хураагч нарыг жаахан хүүхэд шиг дагаад хянаад явна гэж байхгүй алдаа зөрчил гаргасан тохиолдолд хэн нэг зүгээр хувийн зан ааш, сэтгэгдэлээр ханддаг хүнээр заалгах биш авах ёстой арга хэмжээгээ шат шатандаа цаг тухай бүрт нь аваад явдаг юм, энийг мэдэхгүй байгаа бол өөрсдөө нийтийн тээврийн салбарт ажиллаад үзээсээ.
Чадвар муу мөртлөө дэндүү хурдтай хөдөлгөөнд оролцдогийн гай гарч байна. Юундаа яардаг золигуудуу гэмээр л дайрдаг юм
2012-11-27