"Гэр ажлын байр мөн үү" хэлэлцүүлэг болно

img

Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран Гэр ажлын байр мөн үү? сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ирэх сарын 7-нд 10.00 цагаас зохион байгуулах аж. Нийслэлийн иргэний танхимд болох энэхүү хэлэлцүүлэг нь жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, тэдний өсөж хөгжих боломж, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар судлах зорилготой юм байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцохоос гадна, нийслэлийн иргэн та ч бас оролцож, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой гэнэ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сүги:
ажлын байртай болгох хэрэгтэй
2012-12-21
галт:
гэрээсээ гарах цаг болсон
2012-12-21
jimsee:
mash onovchtoi shiidel bh daa
2012-11-28
ЛЛЛ:
ГЭР БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАЙР МӨН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ
2012-11-27
зөвлөмж:
Германд байгууллагатайгаа гэрээ хийгээд гэртээ ажиллаж болдог болсон. үүнийг нэвтрүүлээч.
2012-11-27
Жижиг дунд үйлдвэр гээд тэрбумын орлоготой компанид задлаад хэдэн төгрөгөө хувиарлачихаар нөгөө өрхийн жижиг бизнесүүд хоцордог юм. Тиймээс нарийн ялгаж заагла. Тэрбумтангууд өнөөдөртөө учраа олно оо. Банкууд мөнгөтэй компаниудад зээл өгөх сонирхолтой. Ингээд жижигүүд хаягддаг юм даа. Энэ удаа дунд үйлдвэр эрхлэгчидээ орхи. Наадуул чинь жижигүүддээ бүр чөдөр болдог юм аа.
2012-11-27