Хууль зүйн яам ажлаа тайлагнав
Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яамны өнгөрсөн 100 хоногт хийсэн бодит ажлуудынхаанаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус яамны хийсэн гол ажлуудын нэг нь хууль зүйн салбарын нээлттэй бодлогыг баталж, Төрийн ордонд “Хууль зүйн салбарын шинэчлэл” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан явдал
Хууль зүйн яам шинэчлэлээ хүний эрхэнд суурилсан, ил тод, нээлттэй зарчмын үндсэн дээр явуулах тул эхний ээлжинд хорих байгууллагуудын дотоод дүрэм журамд хүний эрхийг хангах чиглэлээр өөрчлөлт оруулахаар саналаа боловсруулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд “Цагдаа олон нийт хамтын ажилгааны хөтөлбөр”-ийн хүрээнд цагдаагийн байгууллагын иргэдэд үйлчлэх гурван төвийг байгуулж, ирэх бямба гарагт нээлтийг нь хийх гэж байна. Хууль зүйн сайдын тушаалаар шөнийн цэнгээний газруудад стандарт тогтоохоор ажиллаж байгаа аж.
Мөн “Хуульчдын танхим”-ыг нээж, шинэчлэн найруулж байгаа болон шинэ хуулийн төслүүдэд иргэд, олон нийтийн саналыг авч хуульчид, судлаачдын дунд хэлэлцүүлдэг боллоо. Одоо эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Түүнчлэн авлигатай тэмцэх чиглэлээр Эрүүгийн хууль болон Мөнгө угаах, терроризмтай тэмцэх хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Хууль зүйн яамны харьяа агентлагууд ч олон ажил хийжээ. Тухайлбал, ШШГЕГ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хэрэгцээнд зориулж 1000 гаруй теле камер бүхий хяналтын систем суурьлуулаад байна. Одоогоор хотын бүсийн Хорих 405, 429, 411, 441-р ангиудад уг хяналтын системийг суурилуулж, иж бүрэн камержуулсан бөгөөд орон нутгийн долоон ангид угсралт монтажын ажил хийгдсэн. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор "Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив"-ыг баталсан. Нормативд нийслэл хотод 100 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтэс, 50 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтсийн харъяа цагдаагийн тасаг, 4000 хүн ам тутамд хэсгийн байцаагч, 15 мянган хүн ам тутамд хоёроос доошгүй хэв журмын эргүүл ажиллаж цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд үзүүлэхээр заасан байна.
Түүнчлэн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/ Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартай хамтран “Цахим шалган өнгөрүүлэх системийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл 2013 оноос эхлэн хэрэгжих бөгөөд ГИХАЭГ болон хилийн 30 гаруй боомтын техник хангамжийг сайжруулах, хилийн шалганы үйл ажиллагааг олон улсын жижигт нийцүүлэн сайжруулж иргэдэд шуурхай үйлчлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн томоохон зорилтуудын нэг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ