Эмэнд хордсоны улмаас 16 хүн амиа алдав

img

Пакистаны Лахор хотод нэг төрлийн эм уусан 16 хүн эмнээс хордож амь насаа алдсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ. Хортой эм сироп хэлбэрийн ханиадны эм байжээ. Эмийг аль хэдийнэ баталгаат бүтээгдэхүүн хэмээн тамга тэмдэг дарж, шошго наагаад худаалдаанд гаргасан байна. Хамгийн гол нь энэхүү эмийн үйлдвэрийг хамгийн баталгаатай эм үйлвэрлэгч компаниудын тоонд ордог компани үйлдвэрлэсэн аж. Эмийг үйлдвэрлэж худалдаанд гаргасан этгээдүүдийн гурав нь баривчлагдаад байгаа юм. Амиа алдсан  хүмүүс өнгөрсөн баасан гаригаас нямын хооронд энэ эмийг авч хэрэглэсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр тэрхүү эмийн бүтээгдэхүүн тун нь хэтэрсний улмаас хүний аминд хүрсэн аж. Өмнө нь энэ эмийг хэрэглэж байсан бөгөөд тус эмийг жоргүй олгодог гэнэ.  Одоогийн байдлаар чухам ямар шалтгаанаар хордсон болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Эмч нарын өгсөн мэдээллээр эмийн тунг хэтрүүлсэн эсвэл өөр төрлийн эмтэй харшилдуулж хэрэглэсэн тохиолдолд ийнхүү хүний аминд хүрдэг талаар ярьсан байна. Эхний байдлаар задлан шинжилгээ хийсэн хүмүүсийн зарим нь өөр төрлийн эмтэй харшилсны улмаас амиа алдсан болох нь тогтоогджээ. Хотын засаг захиргаанаас эрүүл мэндийн яаманд хандан 72 цагийн дотор нарийн шилжилгээний үндсэн дээр суурилсан бодит мэдээлэл  өгөхийг даалгаад байгаа аж. Лахор хотын эмийн сангуудаар  сиропон эмийг худалдаалахыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Ингэснээрээ нэгэнт үйл ажиллагаа эхлүүлснийх хэмээн эмийн үйлдвэр болон эмийн сангуудад шалгалт хийхээр болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард 100 орчим хүн мөн Лахор хотод эмэнд хордож амь насаа алдаж байсан хэрэг гарч байсан. Тус эм нь зүрхний эм байсан бөгөөд тун хэтрүүлэн  найруулсан шахмал эм байсан юм. Пакистаны нэн тэргүүнд хяналт тавьж шийдвэрлэх асуудлуудын нэгд эмний үйлдвэрлэлийн асуудал орж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ