Jay Z-гийн жаргалтай гэр бүл

img

Нью-Йоркийн Бруклины цэцэрлэгт хүрээлэнд дуучин Бионси болон Жей-Зи нар бяцхан охиныхоо хамтаар салхилсан зургуудаасаа нийтэлжээ. Тэрхүү зурганд поп дива олны нүдэнд төдийлөн өртхөөргүй энгийн харагдаж байв. Хүүхдээ асран гэртээ байхдаа ямар харагддаг тухай фенүүд нь олон сайхан үгс бүхий сэтгэгдэл бичсэн байна. Харин реппэрийн хувьд охиноо энгэртээ тэвэрч зогсоо тэрхүү агшны фото ч шүтэн бишрэгчдээс нь өндөр үнэлгээ авчээ. Бионсигийн охин ээжийнхээ “Run The World” дууны клипэнд өмссөн хувцсанд дуртай гэнэ. Тиймээ Бионси ч тэрхүү даашинзандаа тун ч их дуртай болсон аж. Тэрээр энэ тухайгаа People сэтгүүлд өгсөн ярилцлаганы үеэр хэлсэн гэнэ. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ