
Францын жүжигчин Оливер Мартинез хамтран амьдрагч, жүжигчин Холли Берригийн экс найз залуу Габриэль Аубриг хөх няц болтол нь зодсон тухай шар хэвлэлүүд шуугиж байна.
Уг хэрэг өнгөрсөн долоо хоногт Талархлын баярын өдөр болсон бөгөөд Канадын загвар өмсөгч, модель залуугийн зодуулсан зураг хэвлэлүүдэд өчигдөр нийтлэгдсэн байна.
Габриэль Аубри өчигдөр Лос-Анжелосын шүүхэд ханджээ.
36 настай загвар өмсөгч залуу 2005-2010 онд Холли Берритэй амьдарч байсан бөгөөд хосууд Нахла Ариэл хэмээх охинтой болсон юм.

Хэвлэлүүдэд тайлбарласнаар Габриэль Аубри нэлээд ширүүн зантай, жүжигчин бүсгүйд нэг бус удаа гар хүрч байсан хэмээдэг.
TMZ сайт бичснээр экс найз залуу нь Оливер Мартинезийг өөрөө өдсөн аж.
Тиймээс франц жүжигчин түүнд хариу барьсан нь энэ гэнэ.
Габриэль Аубригийн хувьд өмнө нь архи хэтрүүлэн хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн Канадад баривчлагдаж байсан удаатай.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ