Дахин санал хураалтын өдрийг батална
Орон нутгийн сонгуулиар зарим дүүргийн сонгуулийн хороодод ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт явуулахаар болсон билээ. Энэ талаар маргааш 10.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны хуралдааны танхимд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдах юм байна. Хурлаар дүүргийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтын өдрийг батлаж, дахин санал хураалтад туслалцаа дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн тогтоол гаргах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ