Хэнтийн бөхчүүд дундаа Оюунболд торойв
Хэнтий аймгийн бөхчүүдийн энэ намрын анхны барилдаан "Аварга" дээд сургуульд боллоо. Барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас Өмнөдэлгэр сумын харьяат, "Аварга" дээд сургуулийн оюутан аймгийн арслан Э.Оюунболд түрүүлж, Биндэр сумын харьяат, "Сүлд" спорт хороо-"Хан хэнтийн аварга" дэвжээний бөх аймгийн арслан Г.Ганцоож үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Т.Гүрсоронзон нар үлдсэн байна.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ