Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч хонохыг онцгойлон анхааруулж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ