
Жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн болон шатар, аэробик, сирым бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагналыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гардууллаа. Тухайлбал, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга 20.5 сая, олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн, Д.Сумъяа нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнав. Мөн сирым бөхийн дасгалжуулагч Н.Мөнхжин 15 сая төгрөгөөр урамшуулсан байна. Түүнчлэн аэробикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн багийнханд 2.4 сая, дасгалжуулагчид нь 9.6 сая төгрөг тус тус олгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ