Сураггүй болсон малчдыг эсэн мэнд олов

img

Өнгөрсөн шөнө Архангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай аймгуудын нутгаар цас орж, салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан байна. Үүний улмаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, “Мөстийн гол” гэдэг газар өчигдөр 87-87 ӨВР улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн суудлын автомашинтай гурван хүн цасанд суусан мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 12 дугаар ангийн аврах бүлэг татаж гаргасан байна. Мөн тус аймгийн Арвайхээр сумаас Улаанбаатар хот руу 45 зорчигтой, 66-44 УНА улсын дугаартай хот хоорондын нийтийн тээврийн том оврын автобус “Ар шанд” гэдэг газар цасанд боогдон суусан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын бүлэг туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн Дорноговь аймгийн Мандах сумын III багийн нутаг, “Элгэн” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн Б /60 настай, эрэгтэй/ өчигдөр малдаа яваад сураггүй болсон, Увс аймгийн Малчин сумын Баян-хайрхан багийн нутагт өвөлжиж байгаа иргэн Х /55 настай, эрэгтэй/ уржигдар мөн малдаа яваад сураггүй байгаа мэдээллийн дагуу эрлийн хэсэг эрэн хайж уг хүмүүёийг эсэн мэнд олсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
БОЛЖ ДЭЭ. МАЛЧИД МИНЬ ЭЭ ЖААХАН УХАМСАРТАЙ БАЙГААЧ, ЦАГ УУРЫН МЭДЭЭ СОНС, ӨВС ХАДЛАНГАА САЙН БЭЛД ДЭЭ. МАЛЧДЫН ХОРГОЛОО ТООЛСОН ЗАН, УХВАР МӨЧИД БОДЛООС БОЛООД УЛС, ЯДАЖ ОБ-н АЖИЛТНУУД ИХ ХОХИРЧ БАЙНА. ХЭДЭН МАЛААС ТА НАРЫН АМЬ ИЛҮҮ ҮНЭТЭЙ БИЗ ДЭЭ. АМЬД ЯВБАЛ ДАРАА ЖИЛИЙН НААДАМ ҮЗНЭ.
2012-11-28
Зочин:
Манайхан их сонин шүү. Олдоогүй байна, хайж байна гэсэн мэдээлэл гарангуут л бүгд л хараагаад л, бараг өөрөө очуул олчих л юм шиг пээдийгээд байдаг. ийм сайн мэдээлэл гарахаар ганц ч сэтгэгдэл байхгүй. Энэ нийгмийн ухамсар доод түвшинд очсоны л илрэл байх даа
2012-11-28
Зочин:
сайн байна. Сайн ажиллалаа
2012-11-28