
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Бхеки Лангаг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр тал харилцааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломжууд, тухайлбал иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, уул уурхай, газар тариалангийн салбарт хамтран ажиллах, туршлага солилцох, олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжиж хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ