МАН ялагдсан учраас сонгууль дахина гэв үү

img

Санал хураалт яагаад хүчингүй болсон бэ УИХ-ын сонгуульд МАН түүхэндээ хоёр дахь удаагаа сөрөг хүчний байранд шилжсэн. Харамсалтай тэд энэ нөхцлийг үл зөвшөөрөн сонгуулиас хойш УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг алхам бүртээ эсэргүүцсээр өнөөг хүрлээ. Шинэчлэлийн Засгийн газар сонгогчдын дэмжлэг хүлээж байгаа нь саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн санал хураалтаар баталгаажив. Гэтэл энэ нь хуучин эрх баригчдын дургүйг эцэст нь хүргэж орхив. Тэд өшөө хорслоо тайлахын тулд Орон нутгийн сонгуулийн олон хэсэгт санал хураалтыг хүчингүйдүүлээд зогсохгүй, дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг СЕХ биш засгийн эрхээ алдсан МАН-ын орон нутгийн сонгуулийн хорооны гишүүд гаргасан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр АН хавтгайдаа ялалт байгуулсан. Дахин сонгууль явуулах тойргуудад ч бүрэн хэмжээгээр АН-д саналаа өгсөн. Энэ бүхнийг нийслэлийг 22 жил тасралтгүй зайдагнасан МАН-ын төрийн түшээ нэрээр халхавчилсан гишүүд нь хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн хэсгүүдийн дүнгээс харахад үнэхээр зохион байгуулалттай гэмт хэрэг мэт харагдана. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт гэхэд арван хороон дээр дахин явагдах санал хураалтуудаас наймд АН, хоёрт нь МАН ялжээ. Нэгдүгээр хороо гэхэд тавхан хүний ирцээр санал хураалт хүчингүй болсон байна. Тухайн тойрогт ялсан АН-ын гишүүн нь 243 саналыг өрсөлдөгчөөсөө илүү авсан байдаг. Үнэн хэрэгтээ сонгогчдын нэрсийн жагсаалт буюу ирц гэдэг нь дэндүү зохиомол жагсаалт болох нь дараах жишээнүүдээс харагдана. Сонгуулийн хуулинд зааснаар бол сонгогчийн нэрсийн жагсаалтад тухайн хэсэг тойрогт 180-аас доошгүй хоног оршин амьдарсан иргэдийг хамруулах заалттай. Гэтэл хүчингүй болсон тойргуудад гадаадад байгаа иргэд хэдэн зуугаар биш хэдэн мянгаараа тоологдоно. Дээр нь УИХ-ын сонгуулийн үеэр олон тооны байхгүй иргэдийн нэрсийг нэрсийн жагсаалтад оруулсан байдаг. Энэ бүхнийг гэрийн эзэд зохих байгууллага, сонгуулийн тойрог хэсэгт олон удаа мэдэгдсэн боловч арга хэмжээ авалгүйгээр орон нутгийн сонгуультай золгожээ. Өмнөх хий хоосон нэрсийг хасаагүйгээр барахгүй сонгуулийн өмнөх өдрүүдэд дахин нэмж бичсэн баримт байна. Мөн түүнээс гадна СЕХ болон УБЕГ-аас дээр дурдсан зөрчлүүдтэй холбоотой зөвлөмжийг хүргүүлсэн юм билээ. Гэтэл том толгойтой дүүргийн сонгуулийн хороо нь зөвлөмжийг биелүүлэхээс эрс татгалзав. Баримт татъя. Нэгэн бодь эр эхнэртэйгээ саналаа өгөхөөр нэрээ шүүлгэжээ. Гэтэл тэдний хаяг дээр гэрийн эзнээр овоглосон 20 гаруй насны охин гарч ирж эхнэр нөхөр хоёрыг салгах дөхөж. Инээдтэй нь сонгуулийн хэсгийн дарга, нарийн бичиг нь энэ тухай хуулиар ямар ч хариуцлага хүлээхгүй. Учир нь тэдний үүрэг Иргэний бүртгэлээс гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаар цахим үнэмлэхээ авчирсан болгоны саналыг авах. Бүр инээдтэй нэгэн жишээ бол бас нэгэн эрийн хаяг дээр дөрвөн огт танихгүй овог нэр цохиж явсан нь эхнэр нь нөхрөө хашаа байшингаа зарчихаад нуусан мэтээр хардсан жишээтэй. Энэ бол бүртгэгчдийн ажилдаа хайнга хандсан баримт байж болно. Харин дэндүү санаатайгаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг хийсэн, сонгуулийг хүчингүйдүүлэх гэсэн оролдлого хорооны Засаг даргын байран дээр гарч байна. Хорооны Засаг даргын байрлах хашаанд хуралд зориулсан багахан хэмжээний танхим байдаг. Хорооны Засаг даргын байр эзэнгүй байж болохгүй нь ойлгомжтой. Тус хашаанд хэн нэгэн манаач гэр бүлтэйгээ амьдардаг байх нь хууль зөрчсөн асуудал биш. Харин хорооны даргын хурал хийдэг танхимд 15 ширхэг амьжиргааны дунд түвшний эхнэр нөхөргүй иргэд амьдардаг гэсэн бүртгэл байвал та итгэх үү. Тэр тусмаа өрөвчхөн хороон дарга өөрийн нарийн бичгээ хурлын танхимдаа “амьдруулж” байгаа нь дэндүү өрөвдөм харагдана. Энэ бүхнийг сонгогчийн бүртгэл гэж баримтжуулаад хууль ёсны сонгуулийг явуулсан гэж сонгууль зохион байгуулагчид үзэж байна. Хуулиар бол энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлогод тооцогдоно. Хэдхэн сарын өмнө цагдаагийн генерал, хурандаа нар ажил үүрэгтээ хайнга хандсан хэргээр ял шийтгүүлсэн. Энэ нь анх удаагаа монгол улсад албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдуулан хариуцлага тооцсон тохиолдол юм. Энэ жишгээр тооцвол дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан дүүргийн сонгуулийн хорооны гишүүд ажилдаа хайнга хандсанаар зогсохгүй төрийн эсрэг гэмт хэрэгт хариуцлага хүлээх ёстой. Тэдний гар хөл бологсод буюу хэсгийн болон сонгуулийн хорооны гишүүдийг баруун солгойгүй урамшуулж байгаа тухай ч мэдээлэл эхнээсээ гараад эхэллээ. Бүр цаашилбал дахин санал хураалтыг МАН-ын талд эргүүлэх аваас шагналд нь зургаан сая төгрөг, цаашилбал ажил алба  ч гэх шиг ханш нь тогтоогдоод явж байна цаана чинь. Ийм юм байж болох уу... Хариуцлага хэн хүлээх вэ Чингэлтэй дүүргийн арван хорооны 24 хэсэгт санал хураалт дахин явагдана. Энэ бүхэнд 200 сая төгрөг зарцуулна. Энэ мөнгө 200 орон гэргүй иргэдийг гэртэй болгох мөнгө. Мөн хорооныхоо хогийг 2-3 сар ачуулчих хэмжээний мөнгө. Үнэн хэрэгтээ энэ мөнгийг дээрх хорооны иргэдийн халааснаас гаргана. Гэтэл иргэдийнхээ төлөө амьдарч байгаа гэдэг хороодын дарга нарын унхиагүй гэхээсээ илүү хувийн атгаг, намын хорсолтой бодлогод нийцүүлэх гэж дахин санал хураалтыг санаатайгаар зохион байгуулж байна. “Яахаараа миний бөхийг олны нүдэн дээр удаа дараа унагадаг юм бэ, би энэ наадмыг чинь үзэхгүй” гээд “Гарьдмагнай” кинон дээр Богдын хатан уурлаад гардаг жүжгийг энэ удаагийн сонгуулиар дээрх хороон Засаг дарга нар дэглэлээ. Сонгогчид санал хураалтад оролцоогүй биш хангалттай оролцсон. Үүний тод жишээ бол тус дүүргийн сонгогчдын 52 хувь нь саналаа өгсөн явдал юм. Энэ нь иргэд хороодын Засаг нараа хангалтгүй ажилласныг саналаараа илэрхийлсэн нотолгоо. Харамсалтай нь Засаг дарга нар энэ бүхнийг ойлгохгүй байна. Ингэснээрээ тэд ганц нэг хороонд ялалт авчирч намаа зулгуйдна хэмээн зүүдэлж байна. Иргэд ацан сонголт хийдэггүй. УИХ-ын сонгуульд АН-д саналаа өгснөө хоёргүй сэтгэлээр баталгаажуулсан. Дахин санал эргэж МАН ялна гэж хороодыг 20 жил эзэгнэсэн, хог шороонд даруулсан түшмэдүүд горьдож байна. Зүй нь тэд дахин сонгуулийг зохион байгуулах ёс суртахууны эрхгүй. Тэр тусмаа нэр дэвших бус иргэдийнхээ саналыг хөсөр хаясан, иргэдийнхээ халааснаас хэдэн борыг нь хулгайлсан хэргээр иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Багаар бодоход албан ёсоор уучлал гуйх үүрэгтэй. Гэтэл тэд энэ бүхнийг умартан манай хорооны иргэд МАН-аас өөр хэнд өгөх ёсгүй хэмээн басамжилж байна. Түүгээр ч зогсохгүй хөхөө өвлийн хүйтэнд дахин дахин хорооны дарга, нарийн бичгээ шүлэнгтэн шүтэх ёстой гэж үзэх юм. Хэрэв тэд Засгийн газраас түгээж буй хямдхан нүүрсээ орлого муутай иргэддээ хэл амгүй хүртээж чадсан бол иргэд тэднийг өөрчлөхийг хүсэхгүйгээр барахгүй анхны сонголтоор дахин хурлын танхимдаа дарга, нарийн бичигтэйгээ амьдрах эрхийг олгох байлаа. Хурлын танхимдаа царай зүс, нас хүйсээрээ яаж амьдрах нь иргэдэд падгүй байсан юм. Зөвхөн хорооныхоо иргэдэд төрөөс гарсан бодлого шийдвэрийг хүргэсэн бол тэднээс өөр хэн ч энэ сонгуульд ялахгүй байсан. Харамсалтай нь сонгууль зохион байгуулагчид шинэчлэл, өөрчлөлтийг сэдэх нь бүү хэл эсэргүүцсэн тул арав гаруй жил тэднийг тахин шүтсэн сонгогчид нүүрээ буруулж АН-ын залуучуудыг сонгосон юм. Энэ сонголтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Сонгууль зохион байгуулагч МАН-ыг дэмжигч цөөн хэдэн иргэд нэг намын тэр тусмаа хувийн эрх ашгийг урьтал болгож сонгогчдод МАН-д санал өгөхийг тулгаж байна. Энэ бүхэн сонгогчдыг дэндүү доромжилсон хэрэг юм. Ардчилсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай иргэд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийн дараа хууль цаазат монголд сонгуулийг, санал хураалтыг будилаантуулсан, будилаантуулах гэсэн түшмэдүүдтэй хариуцлага тооцох нь гарцаагүй. Эс тэгвээс захын нэгэн түшмэд хуулийг уландаа гишгээд зогсохгүй ард олныг өөрийн үзэмжээр доромжилдог жишиг тогтоно. Иргэд ч энэ бүхнийг хүсч байгаа. Сонгогчид шударга ёсыг хүсч Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгосон. Тэгш эрхийг хүсч АН-ын Засгийн газрыг байгуулсан. Утаа хогноос салах гэж Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар сонгосон. Энэ бүхнийхээ үр шимийг хүртэх гэж хороо, дүүргийн Засаг даргаа өөрчилсөн. Харамсалтай нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа МАН-ыг дэмжигч түшмэдүүд дахин санал хураах шийдвэр гаргалаа. Иргэд саналаа баталгаажуулна. Харин түшмэдүүд хариуцлага хүлээх үү... П.Дөлгөөн        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bat:
Dahin songuulid MAN uhehdee uher buugaa gegcheer yu ch hiihees butsahgui zavaarah baihdaa.
2012-11-29
зочин:
Ялагдсанаа хүлээж сур МАН-ынхан. Арчаагүй гарууд шүү
2012-11-28
Зочин:
Албан тушаал эрх мэдэлээ алдах юм бол мөнгө идэж гадаад дотоодоор зугаалж өөрсдийгөө дэмжигч нараар хүрээлүүлж амьдарч чадахгүй биз дээ. Тэхээр яаж ийж байгаад ялах л болноо доо. Харин ийм цөөхөн хүн ирж санал өгөөд ялагчаа тодруулдаг сонин биш. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгож байгаа бол дүүргийн нэгдсэн ирцээр явах ёстой. Тэгэхгүй бол сонгууль бүрт хэсэг бүрийн ирц 50 хувь давна гэж байхгүй. Энэ бол энэ хуулийг боловсруулсан З.Энхболдын толгой болон их хурлын гишүүдийн алдаа. Хохь гэж энэ байх.
2012-11-28
irgen:
eoeo HUULIA UNSHAACH, irc hureegui tohioldold dahin sanal huraalt yawagdana gesen baigaa,
2012-11-28
ANyn huch turen batalsan huuliar l songuuli bolood ungurluu ted yalna l gej bamalsan yum chini irts hureeguid buhimdahdaa hoad zahyn har ovoohoi ru l buruugaa buhaj baigaa ni ene irged ene novshirson songuulia buur zalhaad baina shu de yalchaad baihad yalagdsan 2-goo ulaim tsaim tangarag urguuleh geed baihad itgel aldrahaas uur yah yum bathuu ni ch yasan ichdegui yum buidan suult hiigeegui bol ineed aldaad suuchihsan baih bailaa odoo bas l suuh geed uzeed baina
2012-11-28
elvis:
zahialga ch bai ugui ch bai unenees bol neeh gjagui l bn. ugasa gadad luu ywsan tureesluulsen, gadaad irgentei8 shiljilt hisen g.m ulsuudaa shuult hij hasaagui bj huchin dungeer n bodchihoor yj irtsendee hurj. huwilagdahawdee naadhiig chin 5-r angiin huuhed ch bodood gargachin. teneg hun bga bish tgsnee dahin s.huraalt ywuulna ntr ged bidnii mongig shaaal demi oilgomjtoi ymand ureed bhiin uur hurchlee.....
2012-11-28
АН-ынхан өөрсдөө "Орон нутгийн ИХ-ыг сонгох сонгуулийн хуулийг дангаараа шахуу батласан биз дээ. Тэр л хуулиар нь сонгууль явагдаад ирц нь хүрсэнгүй. Ирц хүрээгүй бол хуулийн дагуу дахин санал хураалт явагдах ёстой. Энд нам ямар хамаатай юм бэ. Өөрсдийнх гар хөл болсон ИБМ-ийн ажилтнууд л сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн нь ирц хүрэхгүйд хүргэсэн шүү дээ. Уул нь тухайн аймаг, сум, дүүрэг оршин сууж байгаа сонгуулийн насны иргэдийн нэрсийн жагсаалтыг баг, хорооны ажилтнууд гаргаж хэсгийн хороонд ирүүлээд хэсгийн хорооны ажилтнууд жагсаалтыг тулгалт хийж баталгаажуулаад сонгуулиа явуулдаг журмаар 2008 оны сонгууль хүртэл байсан юм. Түүгээр явуулж болоод л байсан. АН-ынхан л хүн амаа тоолчихлоо, ухаалаг үнэмлэхтэй болчихлоо гээд шинэ нэвтрүүлж байна гэж хөөрцөглөөд нь ийм байдалд хүргэлээ. ҮҮрэг хүлээсэн төрийн албан хаагчдаа ажиллуулж чадахгүй, юу ч мэдэхгүй юмнуудыг намчирхаж томилсноос энэ бүхэн чинь болж байгаа юм. Түүнээс зөвхөн МАН-аас болсон юм биш.
2012-11-28
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-11-28
ганбаа:
Улсаа хороо дүүргээ хөгжүүлмээр байна. Юу ч хийдэггүй хорооны дарга нараа дахин сонгохгүй л бай л даа Монголчуудаа.Шинээр юм хийж хөгжмөөр л байна да. Би Дархан хотод 20 жиолийн өмнө ирсэн. тэр үеийн байшин барилга гудамж талбай зам х яг тэр чигээрээ харинч бүүр муудсан шүү. МАН-н юм хийдэггүй хүмүүсээ одоо болимоор юм Яах гэж дахин дахин сонгогдох гэж улайран зүтгээд байгааг эрх мэдэл мөнгөтэй л холбож ойлгох хэрэгтэй ард түмэн минь
2012-11-28
zahialgat niitlelee boliochee, irged uunees chini zalkhaj baina sh dee
2012-11-28
zochin:
Энэ ч АН-ын захиалгаар бичсэн байна. Єєрсдєє хуулиа уншчихаад юм бичих хэрэгтэй ш дээ. Хєєрхий УИХ-ын дарга нь хvртэл манайх л ялах ёстой тийм болохоор амралтын єдєр болгох хэрэгтэй гээд СЕХ-ны бvрэн эрхэнд халдаад ТВ-ээр гонгиноод байх юм даа ккккк
2012-11-28
Зочин:
Тэгвэл АН ялагдаад шүүхээр явж ялдаг энэ тэгээд бас ариун явдал уу
2012-11-28