Ногоон намын даргаар О.Бум-Ялагчийг сонгожээ

img

Монголын Ногоон намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай О.Бум-Ялагч нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Монголын Ногоон намын энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ээлжит бус X их хурлаас намын дүрэмд намын дарга хоёр байхаар заасныг нэг болгон өөрчилсөн ба  хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар О.Бум-Ялагчийг тус намын даргаар сонгосон байна. Мөн үүнээс гадна дүрэмдээ зарчмын чанартай зарим нэг өөрчлөлтийг оруулжээ. Улсын Дээд шүүх Монголын Ногоон намын ээлжит бус X  их хурлаас намын дүрэмдээ оруулсан өөрчлөлтүүд Улс төрийн намын тухай хууль болон тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй гэж үзэв. Иймээс Ногоон намын 11 дүгээр сарын 3-ны өдрийн ээлжит Их хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэх нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд харшлахгүй гэж Улсын Дээд шүүх үзэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oo nadah chin Olzod boxsioryn huu german angli oros heltej dandaa zodoldoz bdag jum ih daichin chadna demziz bn
2013-02-13
ЗОЧИН:
МОНГОЛД НАМУУД БҮҮР АЛИНГАА АЛДЛАА НЭГ Ч ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ , ӨӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БАРИМЛАЛТАЙ НАМ БАЙМААР БАЙНА . ОДОО ЭНЭ НАМУУД ЧИНЬ АРИЛЖААНЫ ТАЛБАР, УРВАГЧ МЭХЛЭГЧДИЙН САМБАР БОЛЛОО ШҮҮ ДЭЭ . НОГООН НАМ УГ НЬ ЭРТНИЙ Л НАМ ЮМСАН . ОДОО ӨНДӨРТ ГАРЧ ИРЭХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ? ПАРЛАМЕНТИЙН НАМ БОЛМООР БАЙХ ЮМ . ОДОО БАЙГАА ЭНЭ 2 НАМ АЛЬ АЛЬ НЬ ХЭРЭГГҮЙ БОЛЖЭЭ. ӨРСӨЛДӨӨНД ОРООЧ ЭЭ
2012-12-27
damba:
ногоон нам Бум-ялагчийн хувийн нам болсон.Ногоон эвсэл нэрээр гадаадын ногоон намуудаас хандив авч, хурал зөвлөлгөөнд нь явж амьдардаг хүн шүү дээ. Хаиран нам, ногоон үзэл. Ингээд дууслаа
2012-11-28
chinii yu chaddagii chin odoo hariya.
2012-11-28