
Гурван орон – ЗСБНХУ, АНУ, Их Британийн удирдагч Иосиф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилль нарын оролцсон бага хурал 1943 оны арваннэгдүгээр сарын 28-нд ираны нийслэл Тегеран хотод нээгджээ. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед “Их гурав”-ын хийсэн анхны бага хурал байв.
Германы эсрэг дайнд хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай, дайны дараа хамтран ажиллах тухай тунхаглал, 1944 оны тавдугаар сард Европт хоёрдугаар фронт нээх тухай тохиролцоог бага хурлын төгсгөлд арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан байна. ЗСБНХУ гитлерийн Германыг буулгаж авсаны дараа Японы эсрэг дайнд ороход бэлэн байгааг Сталин мэдэгджээ.
Тегераны бага хурал фашизмын эсрэг эвсэлд гол гүрнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Германы эсрэг явуулах цэргийн ажиллагааны төлөвлөгөөг зөвшин тохирсон юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ