Египетийн ерөнхийлөгчийн асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулж магадгүй

img

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн Үндсэн хуулийн тунхаглалын асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулж магадгүй байна. Телевизийн “Аль-Арабия” сувгаар өчигдөр ингэж мэдээлжээ. Нийт ард түмэн саналаа илэрхийлэх нь  өөртөө онцгой  бүрэн эрх олгосон зарлигуудыг ерөнхийлөгч гаргасны дараа одоо тус орны ороод байгаа улс төрийн гүнзгий хямралаас гарах гарц болж болох юм. Энэ тунхаглал нь нэг талаас,  “Лалын  ах дүү нар”, салафитууд болон шашны бусад урсгалын төлөөлсөн лалынхан болон нөгөө талаас, иргэний сөрөг хүчин гэсэн хоёр лагерьт нийгмийг хуваажээ. Гэвч Каир хотын төв талбайд цугларч байгаа хүмүүсийн тооноос үзвэл,  египетчүүдийн дийлэнх олонхи нь Мурсийг дэмжихэд бэлэн биш байна.  Дээдсийн хүрээллийнхний олон нийтийн болон улс төрийн 35 урсгалын явуулж байгаа “Сая сая хүний аян”-ыг шоу-бизнесийн нэрт зүтгэлтэн, жүжигчин, өмгөөлөгчид, шинжлэх ухааны болон уран бүтээлийн сэхээтнүүд дэмжжээ. Мурсийн үндсэн хуулийн тунхаглалыг цуцалж, бүх египет хүний эрх ашигт нийцсэн Үндсэн хуулийг боловсруулж чадах үндсэн хуулийн шинэ комисс байгуулах нь ард түмний гол шаардлага болж байна. Одоогоор нийслэлд бүхэлдээ тайван хэвээр байгаа ч,  нөхцөл байдал туйлын эмзэг байна.  “Одоо Египетэд болж буй  хэрэг явдал нь хувьсгал биш, харин бослого юм” гэж улс оронд болж буй хэрэг явдлыг шууд дамжуулж байгаа египетийн мэдээллийн Си-Би-Си сувгаар нэрт нийтлэлч, сэтгүүлч, “Нийслэл” нэвтрүүлгийн  эмэгтэй хөтлөгч Лямис аль-Хадиди хэлжээ.  “Энэ нь хууль дүрмийг хүндэтгэх явдлыг сэргээхэд чиглэсэн бослого бөгөөд  тус орны ерөнхийлөгч Мурсид явуулж буй илгээлт юм, тиймээс улс орныг иргэний  дайнд тастчуулчихгүйн тулд  ерөнхийлөгч  үүнийг сонсох хэрэгтэй” гэж  хөтлөгч онцлон тэмдэглэсэн байна. “Аль-Ахрам” сонинд бичсэнээр,  Египетийн улс төрийн байдал эрс хурцадсан нь “Лалын ах дүүс” байгууллагын удирдлагад ч хагарал гаргаж, тэд уг хямралаас гарах арга замыг хэлэлцэхээр өнөөдөр зөвлөгөөн хийх гэж байгаа ажээ. Ирж буй мэдээнээс үзвэл, одоо Александия, Суэц хот болон өргөн олныг хамарсан үймээний гарааны цэг нэг бус удаа болж байсан Махаллят-аль-Кубра гэдэг жижиг хотыг хамраад байна. Египетийн  ерөнхийлөгч шүүгч нарын дэмжлэгийг хүлээж чадаагүй байна. Тэд түүний үндсэн хуулийн тунхаглалыг дэмжээгүй ажээ. “Төрийн тэргүүнтэй хийсэн уулзалт үр дүнгүй боллоо” гэж Шүүгчдийн дээд зөвлөлийн төлөөлөгчид даваа гаригийн орой мэдэгдсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ