"Ажлынхаа алдаа оноог хэвлэл мэдээллээр дамжуулан дэнсэлж байх болно” гэв
Шинэчлэлийн Засгийн газрын 100 дахь хоногийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа, мөн ирэх дөрвөн жилд төлөвлөсөн зорилтоо олон нийтэд танилцуулах цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа.
Энэ хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай зангиагүй уулзалт хийлээ. Телевиз, радио, сонин, сэтгүүл, вэб сайт зэрэг хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслийн төлөөлөл уулзалтад хүрэлцэн ирж, ажлын бус орчинд Засгийн газрын тэргүүнтэй санал бодлоо солилцлоо.









Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ