
2013 онд Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн тулааны спортын 2-р наадам ОХУ-ын Санкт Петрбург хотноо зохион байгуулагдах юм.
Энэхүү наадам бүтэц зохион байгуулалтын хувьд олимпийн наадамтай адилхан явагддаг бөгөөд эрх олгох тэмцээнүүдийг тив болгонд зохион байгуулж байна.
Ази тивээс шалгаран оролцох тамирчдад эрх олгох Азийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээн 12 сарын 25-30-нд Энэтхэг улсын Пунэ хотноо зохион байгуулагдах бөгөөд эрэгтэй кикбоксчид 63,5 кг, 67 кг,71 кг, 74 кг, 84 кг-д, эмэгтэйчүүд 52 кг, 56 кг, 60 кг-д өрсөлдөнө.
Тив болгонд нэг эрх олгосон бол Ази тивд жин бүрт 2 эрх олгожээ. Өөрөөр хэлбэл Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид л эрхээ авах юм.
Манай улсын кикбоксчдын хувьд бэлтгэл сургуулилтаа сайн хангаж байгаа боловч улсын төсөв авдаггүй тул явах эсэх нь тодорхой биш байна.
63,5 кгд ОУХМ Ч.Шижир-эрдэнэ, 67 кгд ОУХМ О.Лхасүрэн, 71кгд ОУХМ Б.Наадам, 74кгд ОУХМ Г.Жавхлан эмэгтэй 52 кгд ОУХМ Б.Халиун нар оролцож чадвал эрхээ авчих бүрэн боломжтой тамирчид билээ.
Тус тэмцээнээс бүрэн хэмжээний телевизийн нэвтрүүлэг бэлтгэн нийтэд толилуулах бөгөөд энэ үеэр ивээн тэтгэсэн байгууллагыг сурталчилах ажил хйихээр кикбоксын холбоо төлөвлөж байна, иймээс хамтарч ажиллах газрууд
monkickboxing@yahoo.com хаягаар холбоо барина уу хэмээн кикбоксын холбоонос манайд мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ