"Мөрөөдлийн сугалаа-100.000" хадгаламжийн сугалаат аяны хийморьтнуудаа тодрууллаа
Монгол улсын арилжааны анхны Капитал банк нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх бодлогын хүрээнд “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяныг ирээдүйн хуримтлалаа арвижуулдаг харилцагчдаа урамшуулах зорилгоор өнгөрөгч 10 сард зарласан билээ. 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярын өдөр “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяны анхны тохирлыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулж, хийморьтнуудаа тодрууллаа.
“Мөрөөдлийн сугалаа-100,000” сугалаат аян 2013 оны 4 дүгээр сарыг дуустал 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт 6 удаагийн тохирлоор 1 өрөө байр 6, гадаадад аялах эрх 18, тавин мянгаас 1,0 сая төгрөгийн бэлгийн карт 102, нийт 126 хийморьтон тодрох юм. Анхны тохиролд оролцсон 152,000 ширхэг сугалааны эздээс тодорч, хийморьтон болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ Капитал банкинд нэг зуун мянган төгрөг хадгалуулаад 1 өрөө байр болон бусад хонжворуудыг хожих боломж Та бүгдэд нээлттэй хэвээр байгааг дуулгахад таатай байна.
Сугалаанд хожсон хийморьтны татварыг Капитал банк өөрөө хариуцан төлөх бөгөөд харилцагчдаас ямар ч зардал гарахгүй. Капитал банкинд хадгаламж нээсэн, хадгаламжиндаа нэмж орлого хийсэн 100,000 төгрөг бүр таныг азтан болгох боломжийг нэмэгдүүлнэ. Ингээд “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяны хамгийн том хонжворын эздээр тодорсон хийморьтнуудаа танилцуулъя:
КАПИТАЛ БАНКНЫ ХИЙМОРЬТНУУД:
|
Шагнал |
Овог нэр |
Сугалааны дугаар |
| 1 өрөө байр | Жеребцова Элизавета |
10144778 |
| Газрын диваажин Хайнанд аялах эрх | Чимэд овогтой Дарьсүрэн |
10057029 |
| Газрын диваажин Хайнанд аялах эрх | Жамсран овогтой Батболд |
10129324 |
| Газрын диваажин Хайнанд аялах эрх | Дашжамц овогтой Ажим |
10133170 |
| 1 сая төгрөгийн бэлгийн карт | Моринтогоо овогтой Амаржаргал |
10083323 |
| 500,000 төгрөгийн бэлгийн карт | Даяндорж овогтой Эрдэнэбилэг |
10099834 |
| 500,000 төгрөгийн бэлгийн карт | Ойдов овогтой Цэцэгжаргал |
10034688 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ