Э.Амарбат хэлтсийн даргын суудалдаа очжээ
АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын суудалдаа эргэн очжээ. Түүнийг удирдлага нь албан тушаалаас нь огцруулсны дараа тэрбээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Эл гомдлыг Захиргааны хэргийн шүүх хурлаар авч хэлэлцэн, түүний албан тушаалыг бууруулсныг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж, өмнө хашиж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан аж. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахаас дөрвөн сарын өмнө буюу энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр Төрийн албаны зөвлөл хуралдаж, 67 дугаар тогтоолоороо Э.Амарбатыг албан тушаал бууруулсныг мөн буруушаасан шийдвэрийг гаргаж байсан билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ