Дахин санал хураалт энэ сарын 30-нд болно

img

Энэ сарын 21-нд болсон сонгуулийн ирц бүрдээгүйн улмаас нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хорооны зарим хэсгийн санал хураалт хүчингүй болсон билээ. Тиймээс  дахин санал хураалтыг ажлын өдөр буюу энэ сарын 30-ны өдрийн баасан  гарагт зохион байгуулах шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанар баталлаа. Тиймээс дүүргүүдийн ИТХ-ын дахин санал хураалт явагдах хорооны санал авах хэсэгт оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа сонгогчдод энэ өдөр ажлын өдөр 08.00-14.00 цаг хүртэл хугацаанд чөлөө олгохыг ажил олгогч холбогдох төрийн болон нийслэлийн төр, захиргааны байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтанд даалгасан тогтоолыг НИТХ-аас гаргасан байна.  Ажил олгогч нь чөлөөг баталгаажуулахдаа сонгогчийн санал өгсөн тасалбарыг үндэслэл болгохоор болжээ. Мөн Нийслэлийн зарим дүүргүүдийн дахин санал хураалт явагдах хорооны иргэд нь тухайн хороо, хэсэгт дахин санал хураалт явагдах эсэх талаар тодорхой мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзэж дахин санал хураалт явагдах хороо, хэсгийн дугаар, байр, цаг, дахин санал хураалт явагдах хэсэгт хамаарч буй орон сууц болон гэр хороолол, орон сууцны байр, гудамжны нэр, хаягийн мэдээллийг Нийслэлийн сонгогч иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр давтамжтайгаар шуурхай мэдээлэхээр болсон байна.  Түүнчлэн дахин санал хураалт явагдах тухай мэдээллийг агуулсан хэвлэмэл хуудас бэлтгэх, дахин санал хураалт явагдах хэсэгт хамаарах гэр хороолол, орон сууцны байшингийн мэдээллийн самбар, хананд байрлуулах, хэвлэн тараах, мэдээлэл түгээх, сонгуульд идэвхтэй оролцохыг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулахыг НИТХ-ын Ажлын алба, Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eooe ingeed bas irts hureh u
2012-11-28
ajil hiihgui amar 7 honog bur songuulidaad nair naadam hiigeed zasgiin tudun honog gej showdeed amar te hugjinuu hugjinu mongol
2012-11-28