Орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүнг танилцууллаа
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, тус хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал, ажлын хэсгийн ахлагч Д.Баяндүүрэн нар өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийж, орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүнг танилцууллаа.
Сонгууль болж дуусснаас хойш Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын мэдээлэл тав хоногийн дотор багтаж гарсан бөгөөд СЕХ-нд долоо хоногтоо багтаан мэдээллээ хүргүүлсэн байна. Харин нийслэлийн зарим дүүргийн тодорхой хэсэг, хороонд дахин санал хураалт явагдах учраас хараахан дүн нь нэгтгэгдэж ирээгүй байгаа аж.
| Аймаг | Мандатын тоо | АН | МАН | МАХН | Бусад |
| Архангай |
37 |
20 |
16 |
1 |
|
| Баян-Өлгий |
33 |
20 |
12 |
1 |
|
| Баянхонгор |
41 |
25 |
15 |
1 |
|
| Булган |
33 |
17 |
14 |
2 |
|
| Говь-Алтай |
35 |
12 |
21 |
бие даагч-2 | |
| Говьсүмбэр |
17 |
7 |
7 |
1 |
|
| Дорноговь |
27 |
16 |
10 |
1 |
|
| Дорнод |
35 |
14 |
18 |
бие даагч2 | |
| Дундговь |
35 |
15 |
19 |
1 |
|
| Завхан |
41 |
13 |
28 |
||
| Өвөрхангай |
41 |
16 |
24 |
1 |
|
| Өмнөговь |
33 |
21 |
11 |
1 |
|
| Сүхбаатар |
33 |
25 |
8 |
||
| Сэлэнгэ |
37 |
14 |
20 |
3 |
|
| Төв аймаг |
41 |
18 |
20 |
3 |
|
| Увс |
41 |
25 |
15 |
1 |
|
| Ховд аймаг |
41 |
26 |
14 |
1 |
|
| Хөвсгөл |
41 |
18 |
23 |
||
| Хэнтий |
39 |
25 |
14 |
||
| Дархан-Уул |
33 |
11 |
18 |
2 |
бие даагч-1 |
| Орхон |
33 |
11 |
18 |
1 |
бие даагч -1 |
Түүнчлэн орон нутгийн сонгуультай холбоотой хоёр маргаан гарсан байна.
Нийслэлийн дүүргүүдийн хувьд ирц хүрсэн таван дүүрэг байгаа аж. Гэхдээ зарим хороонд ирц хүрээгүйгээс нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа юм байна. Нийт дүүргүүдээс дүн нь гарсан Багануур 25 мандатаас МАН-13, АН-12, Багахангай 17 мандатаас МАН-12, АН-5,Налайх 25 мандат МАН-11, АН-12, МАХН-МҮАН “Шударга ёс” эвслээс -2 төлөөлөгч тус тус сонгогдсон байна.
Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ