
Шри-Ланк улсын засгийн газар өргөл барьцаар зөвхөн эрүүл хоол авч байхыг лам нарт үүрэг болгожээ. Лам нарт мөргөлчдийн дааж өгдөг хоол нь хэтэрхий их өөх тостой, чихэрлэг байдаг гэж тус орны Эрүүл мэндийн яам үзэж байна.
Олон лам мөргөлч нарын өгдөг тэр бүтээгдэхүүнээр л хооллодог ажээ. Сүүлийн жилүүдэд тэднээс олон хүн буруу хооллолтой холбоотойгоор чихрийн шижин болон зүрх-судасны өвчинтэй болсныг яамны төлөөлөгчид мэдээлсэн байна. Шри-Ланк улсын оршин суугчид лам нарт хоол өгч даахдаа, энэ нь өөрсдөд буян болно гэж үздэг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ