
Телевизийн “Россия 1” суваг “Эрх дархтнууд” гэдэг кино үзүүлж, төрийн дүрмийн сан бүхий нээлттэй хувьцаат нийгэмлэг болох “Росагролизинг” гэдэг лизингийн компанийн хийсэн санхүүгийн луйврыг илчилсэн материал танилцуулжээ.
Оросын Хөдөө аж ахуйн сайд асан Елена Скрынник тус компанийг толгойлж байсан үед энэ луйвар гарсан нь тодорхой болсон байна.
Нэвтрүүлэг бэлтгэсэн хүмүүсийн хэлснээр, хуучин сайдын шадар хамтрагч Олег Донских бүс нутгуудад уг компанийн төлөөлөгч байжээ. Чухамхүү тэгэхэд дээр дурдсан луйварыг хийсэн байна.
“Одоо 39 тэрбум орчим рублийн мөнгөн хөрөнгийг буцаан авах тухай нэг мянга гаруй мэдүүлэг бидэнд ирээд байна” гэж “Росагролизинг”-ийн ерөнхий захирлын орлогч Людмила Приданова хэлжээ.
Нэвтрүүлэг бэлтгэсэн хүмүүс санхүүгийн луйвар гаргасан схемийг бас илчилсэн байна. Фермерийн аж ахуйнууд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах зээл авсан ч, эцсийн дүнд мөнгө ч үгүй, тоног төхөөрөмж ч үгүй хоцорчээ. Энэ мөнгийг хөдөө аж ахуйн техник худалддаг британийн пүүсийн дансанд шилжүүлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ