
Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээ, дүнгээс үзэхэд Аймгийн нийт сонгогчийн 58.71 хувь, Нийслэлийн дүүргүүдийн нийт сонгогчийн 45.63 хувь сонгуульд оролцсон байна.
Нийслэлийн дүүргүүдийн зарим Сонгуулийн тойргийн хорооноос санал хураалт нь хүчингүй болсон хэсгийн дахин санал хураалтыг энэ сарын 30-ны баасан гарагт зохион байгуулахаар болсон. Энэ тогтоол гарснаар дахин санал өгөх иргэд өглөө заавал ажилдаа очин цагаа бүртгүүлэхгүйгээр 08:00-14:00 цагийн хооронд багтаж саналаа өгөх боломжтой болж байгаа юм.
Дахин санал хураалтад оролцсон сонгогчид санал өгсөн тасалбараа ажил олгогчдоо өгч чөлөөгөө баталгаажуулах юм. Тойргийн хэсгийн хороодоос ирүүлсэн албан бус мэдээгээр, Баянзүрх дүүрэгт 52-79, Баянгол дүүрэгт 23-54, Сонгинохайрхан дүүрэгт 32-80, Сүхбаатар дүүрэгт 13-41, Хан-Уул дүүрэгт 7-37, Чингэлтэй дүүрэгт 22-43 хэсгийн хороодод дахин санал хураалт явуулах бөгөөд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу дахин ирц харгалзахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ