Засаг дарга нарыг яаралтай томилохыг үүрэг болгов

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орон нутгийн удирдлагуудтай ээлжит бус цахим хурал хийлээ. 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болоод аймгийн Засаг дарга нар оролцсон энэ хурлын эхэнд Ерөнхий сайд “Орон нутгийн сонгууль болоод өнгөрлөө. Сонгуулийн дүн бүрэн гарсан аймгууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа яаралтай хуралдуулж, Засаг даргаа томилох шаардлагатай байна” гэлээ. Олон аймагт их хэмжээний цас унаснаас өвөлжилт хүндэрч болзошгүй. Мөн орон нутгийн сонгуулийн хугацаа хойшилсноос орон нутгийн төсвийг хуулийн хугацаанд нь баталж амжихгүй нөхцөл үүсээд байна. Иймд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаа яаралтай хийх шаардлагатай байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид анхны хурлаа хийж, Засаг дарга Б.Бадрааг улируулан сонгох шийдвэрээ өргөн барьсны дагуу Ерөнхий сайдын захирамж гарсныг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж хэллээ. Мөн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчид хуралдаж, Засаг даргыг томилж тамга, тэмдэг солилцох хүртлэх хугацаанд ямар нэг томилгоо хийхгүй байхыг орон нутгийн удирдлагуудад  Ерөнхий сайд үүрэг болголоо. Булган, Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн зарим нутгаар цас их орсон. Тухайлбал, Увс, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн зарим сумын нутагт 50-90 см-ын зузаан цастай болсноос өвөлжилт хүндрээд байгаа талаар орон нутгийнхан мэдээлэл өгөөд ямар арга хэмжээ авч байгаа талаараа ярилаа. Аймгийн удирдлагууд орон нутгийнхаа хэмжээнд боломжтой бүхий л арга хэмжээ авч ажиллахыг тэдний саналыг сонссоны дараагаар Ерөнхий сайд үүрэг болгоод нөхцөл байдлыг цаг тухайд нь танилцуулж, ямар арга хэмжээ авч байгаа талаараа тогтмол мэдээлж байхыг даалгалаа. Мөн зам харгуй гаргах зэрэг орон нутгийн чадал, боломжоос давсан ажлуудад Засгийн газар тусламж үзүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ажил цалгардуулахгүй байхыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100 malaas deesh neg arhind onogdoj baigaa ontsgoi alban tatwariig awdag bolgoy. 200 ch bsn bolno. Toswiin hvndrelees 50,000,000 garui malaas olj bolhoor baigaa biz UIH iin erhem hvndet gishvvdee. Tegwel niitleg erh ashigt niitsne. Irged hyamd vnetei mah heregleh bno.
2013-01-26
Mal dagasan malchid n Mongol irgedee idej duuslaa. Ted zudand malaa aldah aldahgui n bidend hamaagvi. Tegeed irgedees ichehgui. Laa shudenz, nemnee nene, bur ows nehne, dawarsan garuudiin malnaas ontsgoi alban tatwar awdag bolgoy. Malnaas bolj mongol nutag ih tsoljij bga shuu. Neg l ih myangat, ulsin sain malchid gene nohoi doloo. Ulsad tolson tatwar iig n hardaa zailuul. Bvh malchid unshig tsog.
2013-01-26
сайка:
аймгийн засаг дарга нарыг яаралтай томилох асуудлыг шийдвэрлэхгүй бол ард түмэн болоод орон нутгийн ажил нурлаа ямар хэцүү юм бэ ялангуяа дундговь аймаг угаасаа хөгжил нь муу дээр нь удирдлага байхгүй сөнөлөө шүү дээ
2013-01-17
Malchid noos,nooluurin uramshuulal avdag belen mungutei bolood hottoi mal ruuga orohoo bolison
2012-11-29
jagaa:
TUMENBAYAR bol jijig gariin luivarchin shuudee ish chaavaasdaa
2012-11-28
bataa:
umnugobiiig ahin luivarchid udirdah yum bnadaa. tumenbayar gej tavan tolgoig ideed duusagsan odoo bugdiig n ideh sanaatai bgaan bna ldaa. ooriin compania l boddog gardaa. yanadaa
2012-11-28
irgen:
Dan gants AN iig bux gazar,oron nutagt tuluulultei bolgosnoor xariutslagiig tootsoxod xyalbar yumdaa.Busad namuud uxen xatan suudal bulaaldaj zeregtsex n utgagui bna
2012-11-28
Зочин:
Сонгуулийг хамт явуулахыг хэн эсэргүүцэж өдий хүргэлээ. МАН-ын өгөрсөн олмгархиуд. Тэд энэ намыг булшилж дууслаа.: Одоо ичихгүй өөрийн гэсэн залууучуудыг урдаа бамбай болгон ашиглахаар нууцаар яриа хийгээд явж байна. Цадаж хагарахгүй гэдэс юм аа. Тэнгэр бурхан хатуу гэсгээнэ биз ээ. Үр сад залуучууд ирээдүйдээ битгий гай болоо ч.
2012-11-28
зочин:
үнэн шүү. одоо хэн баян, сэтгэл амар амьдарч байна. Хөдөөгийн малчид. Засгаас бэлэн мөнгө тараагаад өгчихөөр малаа зарах шардлага байхгүй. Тийм учраас л махны үнэ буурахгүй байгаа юм. Үзье телевиз, уная машин, мотоцикл, идье мах,ногоо нь бэлэн байна шүү дээ. хүүхдүүд нь 70,0мянга, 10,0 авчихна. тэдэнд мөнгө үрэх зүйл алга. ийд хотын болон аймаг сумын төвд амьдарч байгаа төсвийн хэдэн ажилчид л хэцүү байна шүү дээ. Малчдад яасан гэж туслах юм тэд. төвийнхөнд ганц ширхэг цувайгаа ч үнэгүй өгдөггүй биз дээ. одоо малын баасаа хүртэл мөнгөөр зарж байна. Малчдад баячуудад хэзээ ч битгий дольдогоно.
2012-11-28
нэмэхээ:
Орон нутгийн сонгуулийг ийм хойно 11 сард хийж болохгүй, байдал хүнд гэдгийг их л олон хүн сануулж байсан даа Алтанхуйг гуайь даанч хайхраагүй танай намынхан зөрүүдэлж зүтгээд байсан, одоо өвөлжилт хүндэрлээ гээд гоншигноод байдаг, амьдрал, зовлон жаргал үзсэн хүмүүсийн үгийг сонсож сураач, чадахгүЙ БАЙЖ
2012-11-28
МАХНЫ ҮНЭ БУУРАХ УУ:
ИНГЭСНЭЭР МАЛЧИД МАХАА ХЯМДРУУЛАХ УУ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ ЗӨНД НЬ ХАЯ ТАТВАР ТӨЛӨГЧ ХОТЫНХНЫ МӨНГИЙГ ХӨДӨӨ РҮҮ ЦАЦХАА БОЛЬ ТЭД ЧИНЬ МАЛАА ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛЖ АВСАН МАЛЫН ХӨЛ,БАЙГАЛЬ ОРЧИН,БЭЛЧЭЭР АШИГЛАСНЫ НЭГ Ч ТӨГРӨГ УЛСАД ТАТВАРТ ТӨЛДӨГГҮЙ МАХ СҮҮГЭЭ БОЛОХООР ТЭНГЭР ТУЛСАН ҮНЭ ХЭЛЭЭЛ ХЭВТЭЭД БАЙДАГ МЯНГАТУУД БОЛСОН
2012-11-28