Өргөгч цамхагт гал гарсны улмаас нуржээ

img

Өчигдөр орой Австралийн нийслэл Сидней хотод гал гарсны улмаас өргөгч цамхаг нурсан хэрэг гарсныг АР агентлаг уламжиллаа. Нурсан өргөгч цамхаг ойролцоогоор 65 метр гаруй урттай байсан аж. Өргөгч цамхаг Сиднейн Мэдээлэл, Инженер Технологийн их сургуулийн ойролцоо байрлаж байж. Аз болоход ямар нэгэн хүн бэртэж гэмтэлгүй өнгөрсөн тухай мэдээлжээ. Аврах гал унтраах албаны даамлын “Morning Herald”  сонинд өгсөн мэдээллээр “Үл мэдэх шалтгаанаар өргөгч цамхаг дунд хэсгээсээ шатаж эхэлсэн. Галыг унтрааж амжаагүй байхад маш богино хугацаанд цамхаг нурсан” гэв. Одоогийн байдлаар гал гарах шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Энэ сарын эхээр Нью-Йорк хотыг дайрсан Сэнди хар салхины үеэр тус хотод хэд хэдэн өргөгч цамхаг нуран унасан юм. Галын аюулаас болж нураагүй ч салхины хүч хэр зэрэг их байсныг харуулсан юм. Нью-Йоркт ч тэр Сиднейд ч тэр нуран унасан цамхгууд “Lend lease” хэмээх үйлдвэрийнх байсныг тогтоогоод байгаа юм. Осол богино хугацаанд болж өнгөрсөн бөгөөд, галыг унтраах хугацаанд өргөгч цамхаг тасарсан нь чанар муутай төмрөөр энэхүү цамхгийг хийсэн болохыг нотолж байгаа юм. Харин үйлдвэрлэгч компани энэхүү ослыг ажиллах явцад гарсан болгоомжгүй үйлдлээс гарсан осол, хүнд зүйл өргөхөөр л бүтээсэн шатна гэж тооцоолоогүй гэсэн мэдээлэл хийсэн аж. Цамхаг нурах үеэр гудамж талбайд явж байсан зуу зуун хүмүүс бүгд хөдөлгөөнгүй болж нуран унаж буй дүрсийг гар утас болон камертаа бичиж авчээ. http://youtu.be/SEn0OMR91wU Э.Мөнхнасан      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Australia-n niislel bol Sydney bish Canberra! Um bichij baigaa uhaantai shuu um bol yadaj naad zahiin medlegee saijruul!
2012-11-29