Ким Чен Ун секси залуугаар тодорчээ

img

Хятадын “The Onion” хэмээх элэглэлийн сайтаас энэ оны хамгийн секси буюу дур булаам улстөрчөөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг тодруулжээ. Энэ мэдээллийг гаргасан сайт нь америкийн сайт юм байна. Мэдээллийн дагуу түүний сүүлийн жилүүдэд авахуулсан зургуудаас түүвэрлэн бүхэл бүтэн зургийн цомог хүртэл гаргасан байжээ. Зургийн цомогт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны түүний морь унаж, хүүхдүүдтэй гар барин мэндчилж, инээмсэглэн ард иргэдтэйгээ мэндчилж байгаа гээд янз бүрийн зургууд багтжээ. “The People's Daily” сонин эдгээр зургуудын доорх тайлбарт Ким Чен Уныг гэнэн хонгорхон зөөлөн харцтай, дугуй царайтай, хүчтэй, эрүүл чийрэг биетэй царайлаг, эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болсон эгдүүтэй залуу гэж бичсэн байна. Мөн түүний хувцаслалт, өвөрмөц үсний засалтын талаар ч дурьдаж, хамгийн сайхан инээмсэглэлтэй залуу гэж бичжээ. “The Onion” сайтаас “Ким Чен Ун 2012 оны хамгийн секси залуу” гэсэн гарчиг бүхий нийтлэл энэ сарын эхээр нийтлэгдсэн бол “People"s Daily” сонин  үүнийг нь өчигдрийн дугаартаа дахин хэвлэжээ. Хятадын энэ сайт өмнө нь ч гэсэн иймэрхүү хошин зүйл нийтэлж байсан учир үүнийг улс төржүүлэн,  хариуцлага тооцох хэрэггүй гэж үзсэн байна. Үүн дээр ч сайтын эрхлэгч сэтгэл зовихохгүй байгаа бөгөөд ийм нийтлэл гаргасныхаа төлөө хэнээс ч ямар зэм сонсохгүй гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлжээ. Харин энэ нийтлэлийн дор маш олон сэтгэгдэл орсон бөгөөд тэдгээр сэтгэгдлүүдийн ихэнх нь эерэг зүйлс байжээ. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай гэдэгчлэн сөрөг сэтгэгдлүүд ч  байсан. Уншигчид болон улс төрчид үүнийг энгийн улс төрийн хошигнол хэмээн хүлээн авч байгаа нь сайшаалтай гэж улс төр шинжээчид ч хэлж байгаа юм. Үүнээс өмнө тус сайт Сирийн Ерөнхийлөгч агсан Башар аль-Ассадыг өмнөх оны хамгийн секси залуугаар тодруулж байсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene noxop ex opon chi apd ipgedee deeshin datax shag bolcondoo zaluu xvn zalyy yl cyyptai cetgex xepegtei dee ipgen bayn bol ylc bayn shvv dee
2012-11-30
Хүүхэд шиг царайлчихаад хил давж байгаад баригдсан хүнийг удмаар нь цаазаар авч, нэг генералаа миномётоор буудаж алсан этгээдшдээ. коммунист болгон алуурчин байх нь тагтаа нисдэгтэй адил энгийн зүйл ажгуу
2012-11-30
the onion hezee hyatadiih boltsiin. ai shaagaad bgaarai
2012-11-29
yag tiim bna hentei adilhan yum de geed bodool bdg bsiin
2012-11-29
kkk:
Duuchin Xishigbayar shig xaragdaad bxiin kkk
2012-11-29
yag tiim bna hentei adilhan yum de geed bodool bdg bsiin
Oogii:
Mash zuv todruulj.. Kkk unheer buurunhii tolgoilchihood bj bgaag n
2012-11-28
Үнэхээр хөгжилтэй Номинаци байна
2012-11-28
suwdaa:
huuhed shig tsaraitai
2012-11-28