Шилдэг залуу судлаач, эрдэмтдэд Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа хүртээлээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн багш, доктор Лувсанжамба овогтой Мөнхцэцэг, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Цэрэнбалтавын Минжин, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эпидемологи, биостатистикийн тэнхимийн эрхлэгч, доктор Дамбадаржаагийн Даваалхам нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаа хүртээлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уг шагналыг Л.Мөнхцэцэг, Ц.Минжин, Д.Даваалхам нарт өнөөдөр гардуулж баяр хүргэв. Энэхүү шагналыг өргөмжлөл, хоёр сая төгрөг дагалддаг юм. Доктор Л.Мөнхцэцэг дэгдэмхий хүхэрт органик нэгдлүүдийг агуулсан хаягдал хийг биотехнологийн аргаар термофиль нөхцөлд буюу өндөр температурт цэвэрлэх байгаль орчинд ээлтэй шинэ технологи бий болгож хүн төрөлхтний ногоон хөгжлийн үйлсэд чухал хувь нэмэр оруулжээ. Эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Минжин Чингис хааны “Их Засаг” хууль нь Монголын эзэнт гүрний төрийн байгуулалт, төр, нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулсан үндсэн хууль мөн болохыг, түүнчлэн Монголын төр хууль цаазат төр байсныг түүхэн сурвалжийн мэдээ баримтад тулгуурлан нотолсон “Их Засаг” хэмээх түүх, эрх зүйн шинжлэлийн шилдэг бүтээл туурвисан байна. Доктор Д.Даваалхам В гепатитийн дархлаажуулалтын сүүлийн 20 жилийн үр дүнг үндэсний хэмжээнд нэгтгэн судалсны зэрэгцээ уг вирусын 57 шинэ дарааллыг тодорхойлж, Дэлхийн генийн санд байршуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

судлаач:
Мөнхцэцэгт докторын ажлын 4-5 бүтээл байна, 10-16 удаа тусээс ишлэл авсан байна, ОК шт... Даваалхам "Би 200 бүтээлтэй" гээл ТВээр яриад байсан чинь японуудтай хийсэн 2хон бүтээлтэй, "57 шинэ дарааллыг тодорхойлж, Дэлхийн генийн санд байршуулан гэх" юм, салбарын судлаачдын хамгийн түрүүнд хийдэг хамгийн амархан юм энэ шүү дээ! За Минжин бол no name/non branding, юу ч алга, угаасаа нийгмийн ухааныхан ийм л байдаг юм...
2012-11-29
davaalkham gej genetik um uu , saihan shaah umaa
2012-11-29
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-11-28