
"Бие холдвол сэтгэл холддог" гэдгийн жишээгээр Эшли Симпсон, Винсент Пиазза нар удаан хугацаанд хол байсаар дурлалын романстаа цэг тавьсан тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Тэд жил хагас хосын харилцаатай байсан ч сүүлийн саруудад уран бүтээлийн ажлаасаа болоод тус тусдаа байх болцгоосон. Харин энэ байдал нь тэднийг тус тусын замаар явахад хүргэжээ.
Эшли болон Винсент нар бусад шиг хэрүүл шуугиан тарьж, бие биеийгээ хуурч мэхлэлгүйгээр салцгаасан нь хэн хэнийх нь хувьд хамгийн зөв алхам байсан гэж дүгнэх хүмүүс ч олон байгаа аж. Салалтынхаа тухайд Эшли “Бидний салалтад хэн ч, юу ч нөлөөлөөгүй. Үүнээс сайхан байж болох байсан ч бид үүнээс муу алхамуудаас зайлсхийж чадсан гэж бодож байна. Хол байна гэдэг залуу хосуудын хувьд хамгийн хэцүү зүйлийн нэг” гэжээ.
Уг нь хосууд нэлээд дотно харьцаатай байсны дээр өнгөрсөн есдүгээр сард Эшли Винсентийн гэр бүлийнхэнтэй танилцаж байсан. Үүнээс үзэхэд тэд гэрлэхэд тун ч ойрхон байсан бололтой.
Ийнхүү Эшли дахиад л ганц бие амьдралаар амьдрах болж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ