
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр Петровис компани, DDSН кабелийн телевиз, сүлжээ дэлгүүрүүд, “Нарантуул”, “Хархорин” захтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Эхний асуудал Петровис компани. Тус компанийг “Улсын хэмжээнд нөөц хангалттай байхад зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1, 27.1.2-т зааснаар 4.9 тэрбум төгрөгөөр торгожээ. ШӨХТ газрын дарга О.Магнай хэлэхдээ “Зах зээл дээр давамгай байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж зохиомол хомсдол үүсгэвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг. Төрийн бодлогын хүрээнд ажиллана гэвэл энэ торгуулийг төлөөд цаашид үнэ тарифтай холбоотой асуудлаа төрийн байгууллагтай байнга зөвшилцөж ярьж асуудалд хуулийн хүрээнд хандах ёстой. Тиймээс тус компанид торгууль ноогдуулсан” гэв. Энэ үеэр өмнө нь нефть импортлогч компаниудад 17 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан ч авч чадаагүй байж нэмж авч чадах уу гэсэн асуултад хариулт өглөө. Тэрбээр “17 тэрбумыг авч чадаагүй гэдэг нь өрөөсгөл ойлголт.
Түрүүчийн удирдлагууд 17 тэрбум төгрөгтэй холбоотой торгуулийн асуудлыг тэгэлчихсэн байсан. Харин Засгийн газрын хуралдаанаар манай байгууллагын шинэ зөвлөл батлагдсан. Шинэ зөвлөл ирэх долоо хоногийн нэг дэхь өдөр хуралдана. Энэ үеэр шатахуун импортлогч компаниудтай холбоотой 17 тэрбумын асуудал яригдана. Энэ асуудлыг сэргээх ёстой гэсэн миний зарчмын байр суурь байгаа. Тэр 17 тэрбумыг төр авна. Эргэлзэх зүйл байхгүй. Энэ хэрэг өөрөө АТГ-д шалгагдаж байгаа.” гэлээ.
Дараагийн асуудал нь DDSН кабелийн телевизтэй холбоотой мэдээлэл байлаа. DDSН кабелийн телевиз нь тухайн хэрэглэгч мөнгөө төлөөгүй эхний өдрөөс эхлэн зөвхөн үндэсний телевизээс бусад сувгийг хаадаг байсан гэнэ. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн хэрэг бөгөөд тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг т дурьдсанаар төлбөрөө төлөөгүй хугацаанд 10 сувгийн нэвтрүүлгийг үзэх боломжоор хангана гэж заасан байжээ. Иймд уг асуудлыг шийдвэрлэн 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг үнэ төлбөргүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт ямар нэгэн саадгүйгээр дамжуулахаар болгосон байна. Тус компани өмнө нь техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэх шалтгаанаар энэ үүргээ биелүүлдэггүй байсан аж. 10 сувгийг тодруулахдаа Харилцаа холбооны зохицуулах хороо, мэдээлэл шуудан харилцаа технологийн газартай хамтран ажиллах гэнэ. Үндэсний телевиз татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг гэдэг утгаараа нэг суваг нь байна. Харин үлдсэн есөн сувгийг арилжааны телевизүүдэд ижил боломж олгон сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан телевиз нэвтрүүлгээ үнэгүй цацах эрхтэй болох юм байна.
ШӨХТ газрын дараагийн шийдвэрлэсэн асуудал бол сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой байлаа. Өмнө нь “Номин”, “Миний дэлгүүр” нь үйлдвэрлэгч, импортлогчдоос бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс 1 хувийг авдаг байжээ. Тэгээд тэр үнэн дээр жижиглэнгийн үнэ зохионо гээд дахин үнэ нэмдэг байсан байна. Энэ нь хэрэглэгчдэд очих барааны үнийг нэмэгдүүлэхээс гадна өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж байгаа учраас 12 сарын 1-нээс үүнийг болиулахаар болжээ. Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэн дээр үнэ нэмж зарахгүй.
ШӨХТ газрын дараагийн шийдвэрлэсэн асуудал нь сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой байлаа. Өмнө нь “Номин”, “Миний дэлгүүр” нь үйлдвэрлэгч, импортлогчдоос бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс нэг хувийг авдаг байжээ. Тэгээд тэр үнэн дээр жижиглэнгийн үнийг дахин үнэ нэмдэг байсан нь хэрэглэгчдэд очих барааны үнийг нэмэгдүүлэхээс гадна өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж байна. Иймд ирэх сарын 1-нээс үүнийг болиулахаар болжээ. Өөрөө хэлбэл тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэн дээр үнэ нэмж зарахгүй. Мөн үйлдвэрлэгчээс гарч байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэг ижил үнээр зарагдахаар болсон байна.
Дараагийн асуудал нь “Нарантуул”, “Хар хорин ” зах руу ороход 50 төгрөг авдаг асуудлыг болиулсан гэлээ. Дэлгүүр лүү ороход мөнгө өгдөг байж болохгүй. Тиймээс “Нарантуул”, “Хар хорин” зах руу ороход мөнгө авдаг ажлыг зогсооно. “Хархорин” захын удирдлага бидний энэ саналыг хүлээн авсан. Нарантуул захын удирдлага гадаадад яваа. Гэхдээ бидний энэ саналыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс сарын 1-ээс эхлээд тус захууд руу иргэд орохдоо 50 төгрөг өгөхгүй болсон байна.
Мөн ам.долларын албан ханш 1400 төгрөг байхад задгай долларыг 1200 төгрөгөөр авч байдаг асуудлыг цэгцэлж, ирэх сарын 1-ээс эхлээд долларийг ижил ханштай болгож байгаа гэлээ. Түүнчлэн "Чингис хаан", "Соёмбо" гэсэн нэрний патентийг төр өөрийн мэдэлдээ авсан тул удахгүй архи, тамхи болон үйлчилгээний байгууллагын аль нь ч энэ нэрийг хэрэглэх эрхгүй болж байгаа гэнэ.Иймд тухайн байгууллага нэрээ солих уу, бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг өөрчлөх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Эс зөвшөөрвөл тусгай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ