Орос цагаан толгойд Ё үсгийг оруулжээ

img

Хатан Екатерина Дашкова, зохиолч Фонвизин, Державин нарын оролцсон Оросын уранзохиолын академийн анхны хуралдааны нэг нь 1783 оны арваннэгдүгээр сарын 29-нд болжээ. Слав-орос бүрэн тайлбар тольны төслийг хэлэлцсэн байна. Екатерина Романовна “io” үсгийг “ё” гэсэн үсгээр солихыг санал болгожээ.  Дашковагийн дурдсан баримт нотолгоо үнэшилтэй болж,  удалгүй түүний саналыг академийн нийт гишүүдийн  хурлаар батласан байна. “Ё” үсэг Каразины ачаар  бий болжээ. 1797  онд тэр  өөрийн нэг шүлгийг хэвлэлд бэлтгэхдээ  “слioза” гэдэг үгэн дэх хоёр үсгийг нэг “ё” үсгээр солихоор шийдсэн байна. 1942 оны арванхоёрдугаар сарын 24-нд ЗСБНХОУ-ын гэгээрлийн ардын комиссарын тушаалаар Зөвлөлт Орост сургуулийн практикт “ё” үсэг заавал хэрэглэхээр болжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Iim mal setguulch baih gej
2012-11-29